Газын зурваст дүрвэгсдийг байршуулж байсан хэд хэдэн сургуулийн байр Израилийн армийн агаарын цохилтод өртөж, 120 гаруй хүн амь үрэгдээд байна. Энэ нь санаандгүй тохиолдол биш, сайтар боловсруулсан цэргийн стратегийн нэг хэсэг гэж эх сурвалжууд мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, Израилийн зүгээс ХАМАС-ын гишүүдийг устгах зорилгоор иргэд ихээр цугларсан газруудад ч цохилт өгч байгаа аж.
Тухайлбал, өчигдөр Газын төв хэсгийн Дейр Аль-Бала хотод байрлах Аль-Айшия сургууль руу довтолсны улмаас дөрвөн хүн амь үрэгджээ. Израилийн армийн мэдээлснээр, уг сургуульд террористууд байрлаж байсан гэнэ.
Цаашид Жабалия хот орчмын дөрвөн сургууль ч мөн цохилтын бай болох магадлалтай байна. НҮБ-ын мэдээлснээр, Газын сургуулиудын 95 хувь нь ямар нэгэн байдлаар эвдэрсэн бол 400 гаруй нь шууд бөмбөгдөлтөд өртсөн байна.
Ерөөс сүүлийн хоёр сарын турш Израилийн арми сургуулиуд, эмнэлгүүд болон орон нутгийн барилгуудыг дайснууд бүгж байгаа газар гэж үзэн цохилт өгөхийг зөвшөөрдөг болоод байна. НҮБ-ын Палестины дүрвэгсдийн байгууллагын төлөөлөгч Жюльетт Тоума “Сургуулиудыг хэзээ ч цэргийн зорилгоор ашиглагдаж, бөмбөгдөж болохгүй. Энэ бол олон улсын хуулийг зөрчсөн ноцтой хэрэг” гэлээ.
Эх сурвалж: The Guardian

#Газын зурвас, #Дэлхийн мэдээ, #Израилийн арми,