Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн бонд, зээлийн хүүгийн дарамт, ТЭЗҮ-ийн зөрүүг тойрсон сүржин мэдэгдлүүд дунд Улаанбаатар хотын хамгийн том дахин төлөвлөлт болох “Сэлбэ 20 минутын хот” төсөл хаврын улс төржилтийн шинэ бай болж хувирлаа. Удахгүй болох Ерөнхий хяналтын сонсголыг угтан уг мега төслийг эдийн засгийн хувьд “ашиггүй”, анхнаасаа тооцоо судалгаагүй байсан мэтээр олон нийтэд ойлгуулах пиар акци эрчээ авч байна. Эдийн засгийн аналитикийн үүднээс хөшигний цаадах тоо, баримтыг сөхөж, улс төрчдийн поп мэдэгдлийн цаадах бодит үнэнийг задлан шинжиллээ.

Татварын мөнгө ба нийгмийн төслийн философи

Улс төрчид Сэлбэ дэд төвийг арилжааны барилгын компани шиг цэвэр ашиг хөөсөн бизнес мэтээр шүүмжилж, “бондын дарамт” ярьж байгаа нь эдийн засгийн суурь логикийн хувьд хамгийн том төөрөгдөл юм. Төр, засаг захиргаа иргэдийн төлсөн татварын мөнгийг эргүүлээд тэднийг эрүүл, аюулгүй, тохилог орчинд амьдруулахын тулд л захиран зарцуулах үүрэгтэй. Улаанбаатар хотын утаа, хөрсний бохирдлыг сууриар нь шийдэх Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт бол бизнесийн ашиг хардаг төсөл биш, төрийн хийх ёстой цэвэр нийгмийн хөрөнгө оруулалт, хотжилтын түүхэн шинэчлэл билээ.

Түүнчлэн, “байр зарах нь толгойны өвчин боллоо” гэх дүгнэлт бодит амьдралаас хол тасархай байна. Өнөөдөр барилгуудын өртөг, тооцоолол, гэрээ хэлэлцээр тодорхой байгаа бөгөөд үүн дээр суурилан мэргэжлийн борлуулалтын менежмент хийчих Орон сууцны корпораци, агентууд бэлэн байна. Хамгийн гол нь, гэр хорооллоосоо салж, шинэ жишгийн эко хотод амьдрахыг хүссэн иргэдийн зах зээлийн бодит эрэлт, худалдан авагчдын урсгал асар их байгаа юм.

Шинжлэх ухаанч төлөвлөлт үү, "алга болсон" айлын тоо юу?

Төслийн анхны ТЭЗҮ-ээс өрхийн тоо буурсан асуудлыг улс төрчид “алдаа дутагдал” мэтээр ярьж байна. Гэвч хот байгуулалтын суурь онолоор жинхэнэ хот гэдэг нь зөвхөн олон давхар бетонон ширүүнгийг хэлдэггүй. Нам давхрын хаус, дундаж давхрын (6-12 давхар) орон сууц, өндөр барилгуудын харьцааг зөв тааруулж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, авто зам, ногоон байгууламжийг цогцоор нь шийдэж байж жинхэнэ амьдрах орчин бүрддэг.

Анх ТЭЗҮ дээр дурдсан 12,545 өрх гэдэг нь хотхоны бүх төрлийн сууцыг багтаасан нийт дээд хязгаар байв. Энд хувийн хэвшлийнхэн ч гэсэн орон сууцны барилга барих бөгөөд олон нийтийн бүсийн сонгон шалгаруулалт хоёр ч удаа зохион байгуулагдаад байна.

Харин орон сууцны хэсгийг анх 10,063 өрх байхаар төлөвлөсөн байсан нь маш жижиг метр квадраттай, хэт олон айл бөөгнөрсөн зураг төсөл байжээ. Төслийн инженерийн баг барилгын гадна геометрийн хэмжээсийг огт өөрчлөхгүйгээр, дотор талын шинэ зохион байгуулалтыг хийсэн байна. Айлуудын талбайг стандартын дагуу уужуу, тохилог болгож зассанаар өрхийн тоо 8,500 орчим болж цөөрсөн мэт харагдавч, бодит байдал дээр борлуулагдах “ашигтай талбай”-г бодитоор нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашгийг нь өсгөн нэмэгдүүлсэн мэргэжлийн шийдэл байсныг архитекторууд хэлдэг.

Энэхүү өөрчлөлтийн үр дүнд Сэлбэ дэд төв ирээдүйд хэт бөөгнөрөлгүй, сийрэг, хүн төвтэй, барилга хоорондын зай хууль ёсны стандартыг хангасан шинэ цагийн хот болон босох юм.

Хөшгөө хаахгүй бол нэгнийхээ цонхоор нэвт харах шахуу нэвт “гэрэлтдэг” ширэнгэн хотын алдааг бид хотын төвөөс бэлхэнээ харж чадна.

FIDIC гэрээ: Хэн нэгэн дарга дураараа өөрчлөх боломжгүй систем

Улс төрчид “Өмнөх баг нь алдаатай хийсэн байсныг бид сая сууж байгаад заслаа, үнийг нь буулгалаа” гэж ярих нь олон улсын инженерийн практикт нийцэхгүй романтизм юм. Учир нь Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт анхнаасаа олон улсын барилгын салбарын хамгийн хатуу засаглал болох ФИДИК (FIDIC) гэрээний стандарт-ын дагуу хэрэгжиж байна.

Үндсэн 7 гүйцэтгэгч компанийн цаана дотоодын туслан гүйцэтгэгч, хамтран ажиллагч 150 гаруй ААН, үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн, инженер техникийн асар том бүрэлдэхүүн тасралтгүй ажилласаар байна. Өөрөөр хэлбэл, энэ бол хэн нэгэн улс төрчийн үзэмжээр зогсоочихдог, эсвэл хөдөлгөчихдөг жижиг ажил биш юм. Нийт 113 блок орон сууцыг иж бүрэн ашиглалтад оруулж, иргэдийг тохилог орчинтой нь золгуулахын тулд төслийн удирдлагын баг инженерийн нарийн төлөвлөлт бүхий 60 дэд төслийг нэгэн зэрэг, системтэйгээр удирдаж байна. FIDIC-ийн дүрэм журмаар явж буй мега төслийн өртөг, чанар, зохион байгуулалт бүрийг мэргэжлийн инженерүүд баталгаажуулдаг тул хэн нэгэн сайд үзэмжээрээ өөрчлөх, үнэ тогтоох ямар ч эрх зүйн боломжгүй юм.

Үе үеийн хотын дарга нарын мөрөөдөл болж, 2010 оноос хойш Азийн хөгжлийн банкны санхүүжилтээс эхлээд олон төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэх гэж оролдсон Сэлбэ дэд төвийг ганцхан жилийн дотор л хотын төрхөө олтол нь бүтээн босгоод байгааг харж байгаа байх. Нийт ажлынхаа 35 хувийг гүйцэтгэсэн инженерүүд эрчээ алдахгүй урагшлахыг л хүсэж байна билээ.

Үнийн маневр ба улс төрийн аврагчид

Сэлбэ дэд төвийг тойрсон энэхүү сүржин шүүмжлэлийн цаана ямар нүүдэл явж байж болох вэ? Хот байгуулалтын салбарын хууль эрх зүйн орчин болон санхүүгийн гаргалгааг ажиглахад нэгэн бэлэн зураглал анхаарал татаж байна. Одоогийн өрнөж буй пиар нь эхлээд төслийг анхнаасаа хэт өндөр өртөгтэй, тооцоо судалгаагүй байсан мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлэх зүг чигтэй байна.

Үүний дараа салбарын яам одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Орон сууцны тухай хуулийн 14.1.1-ийг хэрэгжүүлэх замаар, барилгаас бусад инженерийн дэд бүтцийн зардлыг төр буюу нийслэл хариуцах шийдвэрийг албажуулж таарна. Ингэснээр орон сууцны 1 мкв-ын борлуулалтын үнийг 3.7-3.8 сая төгрөг болгон "хямдруулж", үүнийгээ улс төрийн томоохон ялалт, "иргэдээ аварсан" шинэчлэл мэтээр зарлах бэлэн сценари харагдаж байгаа юм.

Гэвч салбарын мэргэжилтнүүдийн дунд хадгалагдаж буй урьдчилсан тооцоо, ТЭЗҮ-ийн хувилбаруудыг сөхвөл, төр дэд бүтцийн зардлыг хуулийн дагуу хариуцсан нөхцөлд үнэ 3.75 сая төгрөг хүртэл буурах бүрэн боломжтойг төслийн мэргэжлийн баг аль эрт санхүүгийн задаргаагаар бэлэн болгочихсон байсан нь тодорхой байна. Иймээс өнөөдөр яригдаад буй 4 сая гаруй төгрөгийн үнэлгээ нь гэнэт олдсон шинэ тоо биш, барилгын төсөвчдийн өмнө нь бэлдсэн тооцоолол юм.

Төгсгөл үг

Өнөөдөр ард түмэн, иргэд маш хэрсүү болсон. Хэн нь улс төрийн оноо цуглуулах гэж попорч байна, хэн нь хотын төлөө бодитой хөдөлмөрлөж байна вэ гэдгийг тэд бэлхнээ ялгаж салгаж чадна. Улс төрчид эрх мэдэл, гавьяаны уралдаанаар хэдийгээр тоглож болох ч, хаврын улс төрөөс болж зуны бүтээн байгуулалтын алтан цагийг гацаах эрх хэнд ч байхгүй. Эцсийн дүндээ, энэ төсөл ямар нэг саадгүйгээр амжилттай хэрэгжих нь улс төрчдөд биш, зөвхөн ард түмэнд л хамгийн ашигтай, хотод хэрэгтэй бодит шийдэл юм. Ирээдүйн хотыг өнөөдрийн зөв төлөвлөлт, инженерүүдийн тасралтгүй хөдөлмөр бүтээдэг бөгөөд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт хууль ёсны дагуу, олон улсын хяналт дор урагшилсаар байна.

#онцолсон, #Сэлбэ дэд төв,