АҮЭБЯ-аас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот болон орон нутагт шатахуун түгээх станцуудын дараалал нэмэгдээд байна. Энэ нь ОХУ-аас нийлүүлж буй АИ-92 шатахууны хэмжээ буурч, улсын нөөц бүрдүүлэлт удааширсантай холбоотой гэж АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллээ.
Өнгөрсөн 24 цагт Улаанбаатар хотын 95 шатахуун түгээх станцад 1,135 тонн автобензин нийлүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 вагонцистерн буюу 7,686 тонн АИ-92 бензин байгаа бөгөөд үүнээс 86 вагонцистерн буюу 5,160 тонн нь Толгойт, Дархан, Эрдэнэт, Сайншанд өртөөнд хүрч, буулгалт хийж байна.
Мөн БНХАУ-аас 8,000 тонн АИ-92 бензин авахаар гэрээлж, тээвэрлэлт эхэлсэн бөгөөд БНСУ-аас 12,000 тонн бүтээгдэхүүн нийлүүлэхээр болсон байна.
Одоогоор улсын хэмжээнд 10 гаруй хоногийн шатахууны нөөцтэй байгаа бөгөөд нөөц 20 хоногт хүрсэн тохиолдолд нийлүүлэлт жигдэрч, дараалал буурах боломжтойг АҮЭБЯ мэдээлэв.
Цаашид ОХУ-аас АИ-92 шатахуун үргэлжлүүлэн авахаас гадна БНХАУ, БНСУ-аас импортлох хэмжээг нэмэгдүүлж, өвлийн улирал эхлэхээс өмнө улсын нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Одоогоор улсын хэмжээнд шатахуун бүрэн тасалдах нөхцөл үүсээгүй бөгөөд нийлүүлэлтийн доголдлыг арилгах арга хэмжээ авч байна гэлээ.

#онцолсон, #live, #АҮЭБЯ, #Шатахууны Шуурхай штаб,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3586