Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, Г.Уянгахишиг, П.Мөнхтулга, УИХ-ын гишүүн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар Архангай аймагт өнөөдөр /2026.09.28/ Монгол Улсын хэмжээнд анхны, олон улсын стандартад нийцсэн шүүхийн цогцолбор барилгын нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
Үе үеийн парламент шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг бэхжүүлэх, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авсаар ирсэн. Тухайлбал 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд шүүхийн болон шүүгчийн бие даасан, хараат бус байдлын эрх зүйн суурь баталгааг шинэчилж, шүүх эрх мэдлийн тогтолцоог боловсронгуй болгож, улмаар шүүхийн тухай хууль тогтоомжийг шинэчилсэн байдаг. Мөн шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг УИХ-аас баталсан нь өнөөдрийн үр дүнг авчирсан хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Тэрбээр, шүүхийн шинэ байр ашиглалтад орсноор шүүгч, шүүхийн ажилтан, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөл сайжирч, мэргэжлийн үүргээ хараат бусаар, үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болно. Нөгөө талаас шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлэх, иргэд шүүхэд хандах, хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхдээ тав тухтай, аюулгүй орчинд үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэв. Эдгээр шинэчлэлийн цаад зорилго нь иргэн бүр эрхээ бодитой эдэлж, шүүхийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй, шударга, үр нөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэх явдал гэдгийг дурдлаа.

Шүүхийн салбарт тулгамдсан асуудлын нэг нь зориулалтын байр, барилга байгууламжийн хүрэлцээ байсаар ирсэн. Олон улсын стандартад нийцсэн шүүхийн зориулалттай анхны цогцолбор нь 3175 мкв талбайтай, сургалтын танхим, эвлэрүүлэн зуучлах хурлын өрөө, хүүхдийн өрөө, гэрч тусгаарлах, түр саатуулах, хэргийн материалтай танилцах өрөөтэй. Хүүхэд оролцсон маргаан, хэргийг шийдвэрлэх, гэр, хохирогч хамгааллын стандартыг хангасан зэрэг олон давуу талтай гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

#Архангай аймаг, #ХЗБХ,