Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Өмнөд Африкт нэг шөнийн дотор хоёр тусдаа буудалцаан гарч, нийт 27 хүн амиа алдан, 26 хүн шархаджээ. Цагдаагийн байгууллага халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.

Йоханнесбургийн баруун хэсэгт орших Wedela сууринд бямба гарагийн орой цэнгээний газарт зэвсэгт этгээдүүд гал нээж, 17 хүн амиа алдан, 15 хүн шархаджээ. Халдлага үйлдэгчид АК-47 болон гар буу ашигласан байна.

Цагдаа нар уг халдлагыг хууль бус алт олборлолт эрхэлдэг бүлэглэлүүдийн хоорондын зөрчилтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Тус цэнгээний газарт өмнө нь буюу нэг сарын өмнө мөн буудалцаан гарч байсан бөгөөд энэ удаагийн халдлага өшөө авалт байсан эсэхийг шалгаж байна.

Үүнээс хэдхэн цагийн дараа Кейптаун хотын захын Lwandle дүүрэгт дахин буудалцаан гарч, 10 хүн амиа алдан, 11 хүн шархаджээ. Тус халдлага хүмүүс цуглардаг, шарсан мах худалдаалдаг газрын ойролцоо гарсан байна.

Хоёр дахь буудалцааны цаад шалтгааныг цагдаа нар одоогоор эцэслэн тогтоогоогүй байгаа ч бизнесийн маргаантай холбоотой байж болзошгүй гэсэн хувилбарыг шалгаж байна.

Одоогоор хоёр халдлага хоорондоо холбоотой эсэх нь тодорхойгүй бөгөөд сэжигтнүүдийг баривчлаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Африк, #буудалцаан,