АНУ-ын сенатор Марко Рубио Украин-Оросын энхийн хэлэлцээрт өндөр хүлээлт тавихгүй байгаагаа илэрхийлж, бодит ахиц гаргахын тулд Дональд Трамп, Владимир Путин хоёр нүүр тулж уулзах шаардлагатай хэмээн Туркт болсон НАТО-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа мэдэгдлээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Истанбулд болох хэлэлцээрт төлөөлөгчдөө оролцуулахаа баталсан боловч Анкарад сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ тэрбээр Москвагийн төлөөлөгчдийг төдий л нухацтай хүлээж авахгүй байгаагаа илэрхийлсэн. Харин Оросын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тэргүүтэй баг шаардлагатай бүх эрх мэдэл, чадамж өөрсдөд нь байгаа хэмээн мэдэгдэв.
Ойрхи Дорнодод айлчилж яваа Дональд Трамп ч “Путинтэй би уулзахгүй бол юу ч болохгүй. Та нар хүссэн ч, эс хүссэн ч бид хоёрын уулзалтгүйгээр ямар ч үр дүн гарахгүй” гэж мэдэгджээ. Турк, АНУ, Украин, Оросын төлөөлөгчид пүрэв гарагт Истанбулд нүүр тулсан хэлэлцээр хийхээр төлөвлөж байсан ч уулзалтын цаг товлогдсонгүй.
Путин өөрөө Истанбулд уулзаж, хэлэлцэх санал гаргасан ч Туркт ирсэнгүй. Харин Зеленский “Уулзалтын цаг тодорхойгүй, хэлэлцэх сэдэв ч алга, өндөр түвшний төлөөлөгч ч алга” гэсэн байна. Үүний зэрэгцээ Украинд тулалдаан үргэлжилсээр байгаа бөгөөд ОХУ Донецкийн бүс нутагт хоёр тосгон эзлэн авсан тухай мэдэгджээ. Орос одоогоор Украины нутаг дэвсгэрийн ойролцоогоор 20 хувийг, тэр дундаа Крымийн хойгийг хяналтдаа аваад байна.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #АНУ, #ОХУ, #Путин, #Трамп, #УКраин,