Өвөрхангай аймаг Франц улсын Аллиер мужийн хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойг тэмдэглэх үйл ажиллагаа Өвөрхангай аймагт үргэлжилж байна. Энэ хүрээнд аймгийн Хөгжимт драмын театрын болон Франц улсын Аллиер мужийн Виши хотын уран бүтээлчид хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тайзнаа амилууллаа.

Виши хотын Театрын нэгдлийн захирал, урлаг судлаач Фабрис Дюбюсээр ахлуулсан багт жүжигчин, дуучин, бүжигчин, зураач, гэрэлтүүлэгч, техникч зэрэг 11 уран бүтээлч тус аймагт хүрэлцэн ирээд байна. Эх дэлхий, байгаль, уур амьсгалын өөрчлөлт, түүнд нөлөөлөгч хүчин зүйл, хүний амьдралд хэрхэн нөлөөлж буйг хөгжим, жүжиглэлтээр илэрхийлсэн уг жүжигт нийт 20 гаруй уран бүтээлч тоглосон юм.

Цаашид хоёр талын хамтын ажиллагаанд соёл урлагийг түлхүү анхаарч, үндэсний өв соёлыг сурталчлан түгээх чиглэлээр ажиллахаа илэрхийлээд байна. 

#ӨВӨРХАНГАЙ, #Францын уран бүтээлчид,