Завхан аймгийн байгалийн рашааны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоохоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас санал авч байна. Санал асуулга 2026 оны аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд саналаа цахимаар өгөх боломжтой талаар аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Завхан аймаг нь байгалийн халуун, хүйтэн рашааны нөөцөөрөө онцлог бөгөөд Отгонтэнгэр, Улаанхаалга, Хожуул, Зарт зэрэг халуун рашааныг судалж, химийн найрлага, физик-химийн үзүүлэлтийг тодорхойлсон байдаг.

Тухайлбал, өмнөх судалгаагаар Алдархаан сумын нутаг дахь Отгонтэнгэрийн рашаан 50 орчим ундаргатай, секундэд 5.7 литр, мөн сумын Улаанхаалгын рашаан 20 орчим ундаргатай, секундэд 5-8 литр ус ундардаг гэж тэмдэглэжээ. Эдгээр нь тухайн үеийн судалгааны үзүүлэлт бөгөөд өнөөгийн нөөц, ундаргын хэмжээг шинэчлэн тогтоох шаардлагатай юм.

Рашаан нь эмчилгээ, сувилгаа, аялал жуулчлалын салбарт ашиглагддаг байгалийн үнэт баялаг тул түүний нөөцийг хамгаалах, ашиглалтын хэмжээг зохистой тогтоох, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах нь чухал байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон рашааныг зохистой ашиглах, хамгаалах журмын дагуу рашааныг эмчилгээ, сувилгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглахад төлбөр ногдуулдаг. Төлбөрийн хэмжээг шинэчлэхэд ашиглалтын зориулалт, хэмжээ болон холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтыг харгалзах юм.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг санал асуулгад идэвхтэй оролцож, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох шийдвэрт санал бодлоо тусгахыг аймгийн Байгаль орчны газраас уриаллаа.

Санал авах хугацаа: 2026 оны аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 25 

Санал өгөх холбоос:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc6IlO7AlVUfwfppVmooOe-uMe9oRoTaSmnIxc5K8uGnuzoQA/viewform?usp=publish-editor/

#ЗАВХАН, #Рашаан,