“Google” компани онлайн зар сурталчилгааны салбарын өрсөлдөөнд саад учруулсан, хууль бусаар монополь буюу дангаар ноёрхсон байр суурь тогтоосон гэж АНУ-ын Холбооны шүүх дүгнэлээ. Тодруулбал, интернэтийн ямар эх сурвалжид, хаана сурталчилгаа байршуулах вэ, хэнд мөнгө төлөх вэ гэдгийг шийддэг технологийг тус компани монопольчилж байна гэж Холбооны шүүх үзэж буй.
Тус компани санаатайгаар өрсөлдөөнийг хязгаарласнаар зар тавьж буй компаниудад, мэдээлэл түгээж буй сайтуудад, цаашлаад хэрэглэгчдэд хохирол учруулсан гэсэн энэхүү дүгнэлтийг “Google” эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдээд буй. Тус компанийн Бодлогын хэрэгжилт хариуцсан захирал Ли-Энн Малхолланд “Манай зар сурталчилгааны хэрэгслүүд энгийн, хямд, үр дүнтэй учраас хэрэглэгчид сонгодог. Бид аль нэг хэрэглэгчтэй хамтран ажилласан нь зах зээлийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлсөн гэдэг нь батлагдаагүй” хэмээн мэдэгджээ.
Онлайнаар хэвлэн нийтлэгчдийг төлөөлөн “Digital Content Next” холбооны тэргүүн Жейсон Кинт энэ тухай “Тэд зах зээл дэх хүч, нөлөөгөө ашиглан инновацыг боомилж, хариуцлагатай сэтгүүл зүй, чанартай, агуулга сайтай контент хөгжүүлэгчдийг дэмжихэд маш чухал үүрэг гүйцэтгэх орлогыг хасаж байна” гэсэн юм.
Хэдийгээр энгийн хэрэглэгч үүнийг өдөр тутмын амьдралдаа төдийлэн анзаарахгүй байж мэдэх ч, онлайн зар сурталчилгааны орлого хэрхэн хуваарилагдаж, хэнд очих тогтолцоонд энэ хэрэг томоохон өөрчлөлт авчрах төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC