АНУ Украинтай ашигт малтмалын нөөцийг хамтран хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж байгууллаа. Энэ тухай Украины Шадар сайд бөгөөд Эдийн засгийн сайд Юлия Свириденко мэдэгдсэн байна. Тэрбээр “Бид америк түншүүдтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ бол цаашдын эдийн засгийн түншлэлийн гэрээ болон Украины сэргээн босголтын хөрөнгө оруулалтын сан байгуулах суурь болно” гэсэн байна.
Украины төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Вашингтонд ирж, АНУ-ын Засгийн газартай байгуулах гэрээний талаар хэлэлцэж, эхний санамж бичгээ ийнхүү байгуулж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп уг гэрээг Украинд үзүүлсэн цэргийн тусламжийн хариу болгож стратегийн нөөц баялгийг онцгой нөхцөлөөр ашиглах боломжийг АНУ-д олгох хэлэлцээр хэмээн тодорхойлсон.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү санамж бичиг бол хоёр улсын хамтын ажиллагааны эхний алхам гэдгийг онцолж, цаашид парламентаар батламжилж, иж бүрэн хэлэлцээр байгуулах талаар хэлэлцээр үргэлжилнэ гэж мэдэгдсэн юм.
Ташрамд, ирэх долоо хоногт Их Британийн Лондон хотод Украин, Европын орнууд, АНУ-ын хэлэлцээр үргэлжилнэ.
Эх сурвалж: BBC

#АНУ, #УКраин, #АНУ Украин,