УЛС ТӨР

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахуун импортлогч компанийн төлөөлөлтэй уулзаж байна

Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11:00 цагт Төрийн ордонд шатахуун импортлогч компаниийн төлөөлөл болон Амшигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын албаны хүмүүстэй уулзалт хийж байна.

Уулзалтаар шатахууны нөөц, нийлүүлэлт, үнэ ханшийн асуудлаар хэлэлцэж байгаа аж.

Тодруулбал, өргөн хэрэглээний АИ-92, АИ-95 автобензин энэ сарын эхэн үеэс тасалдаж эхэлсэн бөгөөд шатахуун түгээх сүлжээ газрууд борлуулалтаа хязгаарлаж эхэлсэн билээ. Уг асуудалд АМГТГ-аас “Шатахууны тасалдал ирэх аравдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилнэ” гэх мэдээлэл өгөөд байгаа юм.

Дээрх уулзалт хэвлэлийнхэнд хаалттай болж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet