УИХ-ын нэр бүхий гишүүдээс Нийгмийн даатгалын ерөнхий хуульд дараах 4 зүйлийг өөрчлөн нэмэлтээр оруулахаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулаад байна.

Үүнд:

1. Иргэний хуулийн Ажил гүйцэтгэх гэрээ, Хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил, үйлчилгээ эрхлэх хувь хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасах, эдгээр гэрээний орлогыг албан журмын нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах. 

2. Ажил олгогч ажилтанд олгосон хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах. 

3. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх даатгуулагчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг даатгуулагчийн адил тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоох зэрэг өөрчлөлтүүд хамаарна. 

4. Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх
Дээрх Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 4 өөрчлөлтөөс Нийгмийн даатгалын санд 497.7 тэрбум төгрөгний алдагдал үүсэхээр байна.  

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд МҮЭ-ийн холбоо дараах байр суурьтай байна.

- Нийгмийн даатгалын сангуудын бие даасан байдлыг хангах-Улс төрийн нөлөөллөөс ангид байх нөхцлийг бүрдүүлэх

- Албан бус салбар ажиллагчдын тоо /хөдөө аж ахуйн салбарыг оруулаад/ 530 гаруй мянган хүмүүсийн ихэнх нь Хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил, үйлчилгээ эрхлэж байна. Эдгээр хүмүүсийн нийгмийн хамгааллын асуудлыг орхигдуулж болохгүй

- Ажил олгогчийн Нийгмийн даатгалын албан журмын даатгалын дээд хэмжээг тогтоосноор нийгмийн даатгалын сангийн орлого буурах эрсдэлтэй

- Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, санаачилга гаргах нь урт хугацаанд нийгмийн даатгалын тогтолцоо тогтвортой байх нөхцөл бүрдүүлж байх ёстой

- Нийгмийн даатгалын удирдлагыг аль нэг тал дангаараа шийдвэр гаргахгүй бүх шийдвэрүүд зөвлөлдөх зарчимд суурилж Үндэсний зөвлөлөөр нээлттэй хэлэлцэн шийдвэрлэдэг байх  

- Олон давхаргат тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгох

- Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг яаралтай Засгийн газраас өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлэх

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо,

0 / 1000