Израилийн тал Газын зурвас руу агаараар довтолсны улмаас 50 палестин иргэн амь үрэгдэж, олон арван хүн шархадсан тухай ХАМАС мэдээллээ. Ингэхдээ орон сууц, шилжин суурьшсан иргэдийн байгаа газар, түр орогнох майхан барьсан бүс рүү онилсон тул эмэгтэйчүүд, хүүхдүүд довтолгоонд өртсөн байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 18-наас Израилийн арми ХАМАС бүлэглэл рүү агаараар болон газраар довтолж, бүсэлснээр Газын зурвас дахь хоёр сая палестин иргэн хүнс, эм болон бусад бараа бүтээгдэхүүн хүлээн авах боломжгүй болоод байна.
ХАМАС бүлэглэлийнхэнд байгаа барьцаалагдсан иргэдээ суллахыг Израиль шаардаж байгаа бөгөөд цаашид цэргийн үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэж анхааруулсан. Харин ХАМАС бүлэглэлийн зүгээс дайны галыг бүрэн зогсоож, палестин хоригдлуудыг суллан, цэргүүд гарсны дараа л барьцаалагдсан израиль хоригдлуудыг суллана гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Euro News

#Дайн, #Хамас, #Израилийн дайн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557