“Disney” компани пүрэв гарагт “CinemaCon” үзэсгэлэнд оролцогчдод зориулан “Avatar: Fire and Ash” (Аватар: Гал ба Үнс) киноныхоо анхны дүрсийг үзүүлжээ.
Оскарын шагналт найруулагч Жэймс Камероны хэлснээр киноны уг анги дээр бидэнтэй аль хэдийн танил болсон Пандора гарагийн оршин суугчид “түрэмгийлэгч хүн төрөлхтнөөс гадна шинэ дайснууд болох Үнсний ард түмэнтэй тулгарах” гэнэ.
Гурван минут хүрэхгүй бичлэг дээр жүжигчин Зои Салданагийн дүрийг нь бүтээсэн Нейтири болон Сэм Уортингтоны дүрийг нь бүтээсэн Жэйк нар дайсны халдлагатай тэмцэж буй үйл явдал гардаг байна.
Салданагийн хэлснээр үзэгчид Үнсний ард түмнээс гаднаас Салхины худалдаачид гэх шинэ овогтой танилцах бөгөөд өмнөх ангиуд дээр гарч байгаагүй Пандора гарагийн үзэсгэлэнт газруудаар аялах гэнэ.
Үзэгчдийн дунд аль хэдийн хүлээлт үүсгээд буй уран зөгнөлт кино арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ.
“Аватар” цувралын өмнөх хоёр анги хоёулаа бокс оффисын дээд амжилтыг эвдэж байв. 2009 онд нээлтээ хийсэн эхний анги нь дэлхийн хэмжээнд 2.9 тэрбум ам.долларын ашиг олсноор бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой кино болсон юм. Хоёр дахь нь буюу 2022 оны “Усны зам” хүлээлтээс давж дэлхийн хэмжээнд 2.3 тэрбум долларын орлого олсон бөгөөд ашиг орлогоороо гуравдугаарт бичигдэж байна.
Цувралын хоёрдугаар анги нээлтээ хийх үед өмнөх ангийнхаа амжилтыг давтаж чадах эсэх талаар санаа зовнил их байсан бол энэ удаад Камерон илүү итгэлтэй байгаа бололтой.
Тэрээр өнгөрсөн наймдугаар сард өгсөн ярилцлагадаа “Би киног сонгогдсон цөөн хэдэн хүнд үзүүлсэн, өгсөн үнэлгээ нь энэ гурвын дундаас хамгийн сэтгэл хөдөлгөм, магадгүй хамгийн шилдэг нь байсан. Би амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа” гэж ярьж байжээ.
“Усны зам” 3 цаг 12 минут үргэлжилдэг бол “Гал ба Үнс” үүнээс ялимгүй урт байх гэнэ.
Камерон Аватарын түүхээр дахин хоёр кино бүтээхээр төлөвлөж байгаа бөгөөд дараагийн ангиудыг нь 2029 оны арванхоёрдугаар сард, 2031 оны арванхоёрдугаар сард тус тус гаргахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Hollywood Reporter

#Жэймс Камерон, #Avatar: Fire and Ash, #Аватар: Гал ба Үнс, #CinemaCon,