АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Владимир Путинд уурлаж байгаагаа илэрхийлсэн ч Орос, АНУ Украинд энх тайвныг тогтоох боломжийн талаар санал боловсруулж, хоёр талт харилцаа тогтоох тал дээр ажилласаар байгааг Кремль даваа гарагт мэдэгдэв.
Трамп телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр Путинийг шүүмжилж, Оросын газрын тосны худалдан авагчдад 25-50 хувийн хоёрдогч татвар ногдуулахаар сүрдүүлсэн юм.
Дараа нь АНУын ерөнхийлөгч Путинд сэтгэл дундуур байгаагаа дахин илэрхийлсэн ч “Бид алхам алхмаар ахиц дэвшил гаргаж байна” гэж хэлсэн байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос Трампын тайлбарын талаар асуухад Москва Вашингтонтой үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд Путин Трамптай харилцахад нээлттэй хэвээр байна гэж хариулжээ.
“Бид Америкийн талтай, юуны өмнө өмнөх засаг захиргааны үед ихээхэн сүйрсэн хоёр талын харилцаагаа хөгжүүлэхийн тулд үргэлжлүүлэн ажиллаж байна.”
“Мөн бид Украины асуудалтай холбоотой зарим санааг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажил хийгдэж байгаа ч одоогоор тодорхой хэлэх зүйл алга. Энэ нь цаг хугацаа шаардсан үйл явц юм” гэж цааш нь хэлсэн байна.
Түүнчлэн энэ долоо хоногт төлөвлөөгүй ч шаардлагатай бол Трамп, Путин хоёрын яриаг богино хугацаанд зохион байгуулах боломжтой гэж хэлжээ.
Трамп нь Украинд гурван жил үргэлжилж буй мөргөлдөөнийг зогсоож, энхийг сахиулагч гэдгээрээ дурсагдахыг хүсэж буйгаа олон удаа илэрхийлсэн бөгөөд АНУ, Оросын хооронд дэлхийн дайн дэгдэх эрсдэлтэйг анхааруулж байсан.
Нэгдүгээр сард албан тушаалдаа орсноос хойш Трамп Орост илүү нааштай хандаж ирсэн ч ням гарагт хэлсэн үг нь гал зогсоох хэлэлцээр урагшлахгүй байгаад Путинийг буруутгаж, бухимдалтай байгааг нь харуулсан явдал болсон юм.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #ОРос,