Оросын үнэн алдартны шашны санваартан 2014 онд нийтэлж байсан Украины далбаатай зурагнаасаа болоод 14 хоногийн хугацаагаар баривчлагдах шийтгэл хүлээжээ.

Николай Савченко түүнийг баривчлахаар сүмд нь цагдаа нар ирсэн тухай олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн байна. Хэвлэлд бичсэнээр Оросын шүүх түүнийг “Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага”-ын бэлгэдлийг үзүүлсэн үндэслэлээр буруутгасан байна.

2022 оны есдүгээр сард Оросын Дээд шүүх тус байгууллагыг хэт даврагч хэмээн тодорхойлсон юм.

Оросын үнэн алдартны сүм нь Украины дайныг хүчтэй дэмждэг бөгөөд албан ёсны байр суурьтай нь зөрчилдсөн, эсвэл ялалтын оронд энх тайвны төлөө залбирал уншсан олон арван санваартныг шийтгэж байсан.

Тухайлбал, өнгөрсөн жил сөрөг хүчний удирдагч асан Алексей Навальныйн булшинд хүндэтгэл үзүүлэх ёслолыг удирдсан санваартныг албан тушаалаас нь түдгэлзүүлж, гурван жилийн хугацаанд нүглээ наманчлах шийтгэл оногдуулсан юм.

Оросын үнэн алдартны шашны удирдлагад шүүмжлэлтэй ханддаг судлаач Ксения Лученко Савченкогийн баривчилгааг өвөрмөц хэмээн тодорхойлжээ. Түүний хэлснээр энэ нь албан тушаалаас нь түдгэлзүүлээгүй, үүргээ гүйцэтгэж буй Оросын үнэн алдартны сүмийн санваартанд ял шийтгэл оногдуулсан анхны тохиолдол аж.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #Оросын үнэн алдартны шашин,

0 / 1000