Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд засгийн газрын анхны хуралдаанаа зохион байгууллаа. Засгийн газрын зардлыг танах үүрэг хүлээсэн тэрбумтан Илон Маск бүрэлдэхүүнд нь багтдаггүй ч хуралдаанд оролцжээ.
Маск энэ үеэр зардлаа гүнзгийрүүлэн танахаар амласан бол Трампын засаг захиргаа холбооны агентлагуудад холбооны ажилчдыг илүү их хэмжээгээр цомхотгохыг үүрэг болгож, гуравдугаар сарын 13 гэхэд төлөвлөгөө гаргахыг тушаасан байна.
Цагаан ордны төсвийн захирал Рассел Воут болон Боловсон хүчний удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Чарльз Эзелл нарын гарын үсэг зурсан санамж бичиг нь Трамп, Маск хоёрын АНУ-ын засгийн газрын бүтцийг багасгах ажилд чухал алхам болох юм.
Одоогийн байдлаар ажлаас халагдах хүмүүсийн тэргүүнд туршилтын ажилчид байгаа бол дараагийн ээлжинд ахмад төрийн албан хаагчид цомхотголд өртөх төлөвтэй байна.
Засгийн газрын хуралдаан дээр Трампын хэлснээр Байгаль орчныг хамгаалах агентлаг 15,000 гаруй ажилчдынхаа 65 хүртэлх хувийг цомхотгохоор төлөвлөж байгаа аж.
Мягмар гарагт Дотоод хэргийн яамны эх сурвалжийн хэлснээр АНУ-ын Загас, зэрлэг ан амьтдын алба, Энэтхэгийн асуудал эрхэлсэн товчоо зэрэг агентлаг ажиллах хүчээ 10%-40% бууруулахаар бэлтгэж байна.
Трампыг ажлаа хүлээн авснаас орсноос тус улсын 2.3 сая холбооны ажилчдын 100,000 орчим нь ажлаас халагдсан эсвэл санал болгож буй есөн сарын цалингаа аваад гарсан байна.
Засгийн газрын хуралдааны үеэр Маск зардал танах кампанит ажлыг удирдаж буй Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх хэлтсийнхээ (DOGE) ажлыг тайлагнажээ.
Тэрээр 2025 оны 6.7 их наяд долларын төсвийг нэг их наяд доллароор бууруулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна. Мөн зардлаа ийм гүнзгийгээр танахгүй бол “улс орон бодитоор дампуурна” гэж анхааруулжээ.
Гэвч энэхүү хэт амбицтай зорилт нь засгийн газрын хөтөлбөрүүдийг ихээхэн тасалдуулахад хүргэж болзошгүй юм.
Хуралдааны дараа Трамп холбооны агентлагуудыг “DOGE”-той хамтран “шаардлагагүй” бүх гэрээг хянаж, цэгцлэхийг даалгасан захирамжид гарын үсэг зурж, засгийн газрын үл хөдлөх хөрөнгийг удирддаг Ерөнхий үйлчилгээний газарт шаардлагагүй аливаа хөрөнгийг захиран зарцуулах төлөвлөгөө гаргахыг даалгасан байна.
Өсөн нэмэгдэж буй хүн амын эрүүл мэнд, тэтгэврийн зардал нь төсвийн бараг тал хувийг бүрдүүлж байгаа ч эрүүл мэнд, тэтгэврийн тэтгэмжийг танахгүй байх амлалтаа Трамп хуралдааны үеэр дахин илэрхийлэв.
Түүнчлэн Трамп Конгрессоор 2017 онд баталж байсан татварын хөнгөлөлтийг сунгуулахаар хичээж байгаа аж. Тэрээр анхны бүрэн эрхийн хугацаандаа үүнийг баталж байсан бөгөөд жилийн эцэст дуусгавар болох юм. Татварыг бууруулснаар улсын өр 2.5 их наяд ам.доллароор нэмэгдэж, 36 их наяд ам.долларт хүрсэн бол үүнийг сунгах нь арван жилийн хугацаанд улсад 5 их наяд гаруй ам.долларын хохиролтой гэж холбооны Хариуцлагатай төсвийн хороо тооцоолжээ.
Трамп, Маск нарын урьд өмнө байгаагүй засгийн газрын шинэчлэл нь мөн гадаадын тусламжийг царцааж, барилгын төслүүд болон шинжлэх ухааны судалгааг тасалдуулахад хүргээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #засгийн газрын хуралдаан, #илон маск,