Пүрэв гарагт Австрали улс сүүлийн үед өсөн нэмэгдэж буй антисемитизм (еврейчүүдийн эсрэг үзэл)-тэй тэмцэхийн тулд үзэн ядалтын гэмт хэргийн эсрэг хатуу хуулийг баталлаа.

Олон нийтийн газар нацист мэндчилгээ үзүүлэх зэрэг үзэн ядалтын хүндэвтэр гэмт хэрэгт хамгийн багадаа 12 сар, терроризмтой холбоотой гэмт хэрэгт 6 хүртэл жилийн хорих ял оноохоор хуульд тусгажээ.

Үзэн ядалтын гэмт хэрэгт хорих ял оноохыг анх эсэргүүцэж байсан Ерөнхий сайд Энтони Албанезе Sky NewsБи антисемитизм үйлдэж байгаа хүмүүст хариуцлага тооцож, шийтгэл хүлээлгэж, шоронд хорихыг дэмжиж байна гэж хэлсэн байна.

Австралийн засгийн газар хүмүүсийг арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа, үндэсний болон угсаатны гарал үүсэл, улс төрийн үзэл бодол, хүйс болон бэлгийн чиг баримжаа, хүйсийн тодорхойлолтоор нь ялгаж, сүрдүүлэх, хүч хэрэглэх явдлыг гэмт хэрэгт тооцдог болгохын тулд үзэн ядалтын гэмт хэргийн тухай хуулийн төслийг өнгөрсөн онд парламентад өргөн барьсан юм.

Сүүлийн саруудад улс орон даяар еврейчүүдийн синагог, барилга байгууламж, машин зэрэг эд хөрөнгөд халдах явдал нэмэгдсэн.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Сидней хотын эрх баригчид еврейчүүдийн эзэмшлийн үл хөдлөхөд халдахаар төлөвлөгөө болон тэсрэх бодис бүхий чиргүүл олж илрүүлсэн байна. Мөн үүнээс долоо хоногийн өмнө Сидней дэх еврей сургууль, синагогийн ойролцоох хүүхэд асрах төвийг галдан шатаасан хэрэг гарсан юм.

Лхагва гарагийн орой дээрх заалтуудыг оруулсан нэмэлт, өөрчлөлтийг танилцуулсан Дотоод хэргийн сайд Тони Берк энэхүү өөрчлөлтийг тус улсын түүхэнд үзэн ядалтын гэмт хэргийн эсрэг хэрэгжүүлж байсан хамгийн хатуу хууль гэж тодорхойлсон байна.

Эх сурвалж: Reuters

#Австрали, #антисемитизм, #үзэн ядалтын гэмт хэрэг,