Дайнд сүйдсэн Газын зурвасыг АНУ өөрийн мэдэлд авч, эдийн засгийн хувьд хөгжүүлэх боломжтой талаар Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ. Трамп мягмар гарагт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр дээрх санааг дэвшүүлсэн байна.

Тэрээр мягмар гарагийн эхээр мөн палестинчуудыг хөрш зэргэлдээ орнуудад бүрмөсөн суурьшуулах саналыг гаргасан байна.

Трамп хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд АНУ Газын зурвасыг хяналтдаа авч, сэргээн босгох болно. Мөн дэлбэрээгүй үлдсэн бүх бөмбөг болон бусад зэвсгийг устгах үүрэг хүлээнэ гэж хэлжээ.

Хэрэв шаардлагатай гэж үзвэл бид энэ газар нутгийг эзэмшиж, хөгжүүлж, мянга, мянган ажлын байр бий болгож, Ойрх Дорнодод бахархал болсон зүйлийг бүтээх болно гэж нэмж хэлэв.

Трамп үргэлжлүүлэн энэ санаагаа урт хугацаанд үргэлжлэх төлөвлөгөө гэж харж байгаагаа хэлээд, бүс нутагт тогтвортой байдлыг авчрах ач холбогдолтой гэдгийг тэмдэглэсэн байна. Мөн энэ талаар бүс нутгийн удирдагчидтай ярилцсан бөгөөд санааг нь дэмжсэн болохыг мэдэгдэв.

Тэнд хэн амьдрах вэ гэсэн асуултад “Дэлхийн хүмүүсийн” гэр болж чадна гэж хариулаад, Газын зурвасыг Ойрх Дорнодын Ривьера болох боломжтой гэдгийг тэмдэглэсэн байна. 

Гэхдээ хоёр сая орчим хүн амтай Газын зурвасыг хэрхэн АНУ-ын захиргаанд нэгтгэх талаар дэлгэрэнгүй яриагүй байна.

Харин Нетаньяху Трампыг хайрцагнаас гарч сэтгэж, асуудлыг шинэлэг арга барилаар шийдэхийг оролдож байгааг сайшаагаад, уг саналыг судалж үзэх шаардлагатайг онцолжээ. 

АНУ Газын зурвасыг эзэмшинэ гэсэн санаа нь Вашингтоны болон олон улсын хамтын нийгэмлэгийн олон жилийн турш баримталж ирсэн бодлоготой харшлах бөгөөд холбоотон орнууд нь хүртэл үүнийг эрс эсэргүүцэх нь гарцаагүй. Мөн Газын хүн амыг албадан нүүлгэн шилжүүлэх нь олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болох юм.

Хамасын ахлах албан тушаалтан Сами Абу Зухри Трампын нүүлгэн шилжүүлэх санааг буруушаагаад, Бид үүнийг бүс нутагт эмх замбараагүй байдал, хурцадмал байдлыг бий болгох жор гэж үзэж байна, учир нь Газын иргэд ийм төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй гэж хатуу мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Газын зурвас, #Доналд Трамп,

0 / 1000