Монгол Улсад техник, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн мэдлэг, ур чадвар ажил олгогчийн хүлээлтэд нийцэхгүй байх, ажил олгогч, залуу ажилтны хооронд соёл, ойлголтын зөрүү их байгаа бөгөөд энэ шалтгааны улмаас олон мянган залуучууд ажилгүй, эсвэл ажлын байрандаа тогтвортой ажиллаж чадахгүйд хүрч байна. Монгол Улс нь Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай ОУХБ-ын 122-р конвенцод нэгдэн орсноор бүх нийтийн бүрэн, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэх эрхийг хангах үүрэг хүлээсэн. Гэсэн хэдий ч ажил хайгчдын хэрэгцээнд суурилсан хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгож, институцын чадавхыг бэхжүүлэх шаардлага байсаар байна. Тиймээс энэхүү Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл нь дээр дурдсан тулгамдаж буй асуудлын шалтгааныг тодорхойлж, ажил олгогч, ажилтны хамтын ажиллагааг сайжруулах замаар шийдэл олж, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно. 

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (YEP) төслийг БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөдөлмөрийн байгууллага 30 сарын хугацаанд хэрэгжүүлнэ. YEP төслийн зорилго нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлуудад дүн шинжилгээ хийж, хүний нөөцийн бодлого, бүтээмж, ажлын байрны менежментийг сайжруулах арга хэрэгслийг түгээн дэлгэрүүлэхэд оршино. Төслийг ноос ноолуур болон зочлох үйлчилгээний салбарт туршин хэрэгжүүлэх бөгөөд эдгээр салбарууд нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Төслийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын Хөнгөн үйлдвэрийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагууд, сонгогдсон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний агентлаг (KLES), БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн үйлчилгээний агентлаг (KEIS)-тай хамтран ажиллана. 

YEP төсөл нь Засгийн газар, нийгмийн түншлэгч талуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, залуучуудын хөдөлмөрийн нөхцөл, бүтээмжийг урт хугацаанд тогтвортой сайжруулахыг зорьж байгаа юм. Төслийн хүрээнд нотолгоонд суурилсан бодлого, шийдлийг тодорхойлж, залуу ажилтны идэвх санаачилга, оролцоог дэмжиж, ажлын байрны менежментийг сайжруулах сургалтуудыг зохион байгуулна. 

Төслийн хүрээнд дараах хоёр үр дүнд хүрсэн байна:

- 15-29 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэгдсэн байдлыг сайжруулах;

- Залуучуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих замаар залуучуудын хөдөлмөрийн нөхцөл, бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлого, ажлын байрны менежментийг сайжруулах.

Эдгээр арга хэмжээ нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Засгийн газрын зорилттой нийцэж байгаа бөгөөд хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээл дэх залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна. 

Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, ОУХБ/БНСУ-ын хамтын ажиллагааны хөтөлбөрийн ахлах зөвлөх Хочул Шин, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний агентлагийн ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Ким Даe Хван болон  нийгмийн түншлэгч талууд, ноос ноолуурын салбарын мэргэжлийн холбоо,  аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцож байна. 

Нээлтийн үеэр төрөөс баримталж буй хөдөлмөр эрхлэлтийг бодлого, хэрэгжилт, ноолуурын салбарын бизнесийн орчин, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал, судалгааны төлөвлөгөө зэргийг танилцууллаа.

Гэрэл зургийг MPA.mn

#ГБХНХЯ, #Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (YEP) төслийн нээлт,

0 / 1000