Пүрэв гарагийн үүрээр Египетийн Улаан тэнгисийн Хургада хотын эрэгт жуулчдад зориулсан шумбагч онгоц живсний улмаас дор хаяж зургаан хүн амь үрэгдэж, есөн хүн бэртэж гэмтжээ.
Шумбагч онгоцонд 40 орчим зорчигч байсан гэж таамаглаж байгаа ба 29-ийг нь аварсан байна. Бэртэж гэмтсэн хүмүүсээс дөрвийнх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд ойролцоох эмнэлгүүдэд шилжүүлжээ.
Синдбад нэртэй шумбагчийг Хургада орчимд жуулчдад зориулж ашиглаад хэдэн жил болж байгааг эзэмшигч компани нь мэдэгдсэн байна. дэлхий дээр ийм төрлийн 14 шумбагч байдгийн хоёрыг нь тус компани эзэмшдэг байна.
Шумбагч нь 44 зорчигчийн суудалтай, зорчигчийн суудал бүрийн харалдаа том цонхтой бөгөөд далайн усанд 25 метрийн гүн хүртэл шумбадаг байжээ.
Энэ нь Хургадад гарч буй жуулчны завьтай холбоотой анхны осол биш аж.
Арваннэгдүгээр сард “Sea Story” нэртэй жуулчны завь живсний улмаас 11 хүн амь үрэгдэж, мөн сураггүй алга болсон байна. Ослоос 35 хүн амь аврагдаж байжээ.
Тухайн үед Египетийн эрх баригчид ослын шалтгааныг 4 метр хүртэлх асар том давлагаатай холбон тайлбарлаж байсан ч амьд үлдсэн хүмүүс аюулгүй байдлын асуудал гарсан гэж ярьсан байна.
Эх сурвалж: BBC

#Грек, #Улаан тэнгис, #Синдбад шумбагч онгоц,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557