АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гадаадаас импортлох бүх автомашинд 25 хувийн татвар ногдуулах шийдвэрээ зарлалаа. Татварын өөрчлөлт дөрөвдүгээр сарын 2-оос хэрэгжих бөгөөд маргааш өдрөөс нь 25 хувийн татвараа хурааж эхлэх гэнэ. 

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Трамп мөн импортын бусад төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамарсан татварын төлөвлөгөөгөө танилцуулах төлөвтэй байна. Трампын засаг захиргаа АНУ-ын худалдааны түншүүдийг шударга бус татвар ногдуулдаг гэж үзэж, харилцан тэгш импортын татвар ногдуулахаа хэдэн сарын өмнөөс анхааруулаад байсан юм.

Трамп АНУ-ын худалдааны түншүүдийг тус улсад шударга бус хандаж байгааг шүүмжилж, эдийн засагт хохирол учруулж байна гэж маргаж ирсэн. Түүний энэ байр суурь АНУ-ын компаниуд болон хэрэглэгчдийн таашаалд нийцэхгүй байгаагаас гадна хөрөнгө оруулагчдын санааг зовоож байгаа бөгөөд улмаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийг хямралд оруулаад байна. 

Олон эдийн засагч ерөнхийлөгчийн төлөвлөгөөг мөн дотоодын зах зээлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулсаар байна. Жишээлбэл, автомашины зөвлөх Андерсон Эдийн засгийн групп”-ын хийсэн судалгаагаар Канад, Мексикийн бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулснаар дотоодод үйлдвэрлэсэн автомашины үнэ 12,000 доллароор нэмэгдэх эрсдэлтэй гэж тооцоолжээ. 

Харин Цагаан ордон автомашины шинэ тариф нь АНУ-д жилд 100 тэрбум долларын орлого оруулна гэж тооцоолсон байна.

Трампын мэдэгдлийн дараа АНУ-ын хамгийн том автомашин экспортлогчид болох Мексик, Япон, Өмнөд Солонгос, Канад, Герман зэрэг улсын автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш унажээ. 

Дэлхийн хамгийн өндөр борлуулалттай автомашин үйлдвэрлэгч “Toyota”-ийн хувьцаа Токиогийн арилжааны эхэн үед 3.7%-иар унасан бол “Nissan”-ых 3.2%-иар, “Honda”-ийнх 3.1%-иар буурчээ. Өмнөд Солонгост Hyundaiкомпанийн хувьцаа 3.4 хувиар унасан байна. 

АНУ-ын өндөр татвар нь дэлхийн дөрөв дэх том эдийн засгийн гол бүрэлдэхүүн хэсэг болох Японы автомашины үйлдвэрлэлд хүнд цохилт болох нь гарцаагүй юм. Энэ салбар нь Японы ажиллах хүчний аравны нэг орчим хувийг эзэлдэг бол өнгөрсөн онд АНУ руу хийсэн нийт экспортын гуравны нэг орчмыг автомашин эзэлсэн байна.

Япон, Европын холбоо болон Канадын зүгээс 25 хувийн татварыг АНУ-ын эдийн засагт мөн сөргөөр нөлөөлнө гэж анхааруулаад, Трампын шийдвэрийг буруушаасан мэдэгдлүүдийг хийжээ.

Трамп энэ сарын эхээр Truth Social платформ дээрээ Бүү ай, бид бүгдийг ЯЛАХ болно!!! гэж бичиж байсан ба татварын өөрчлөлт нь тус улсад хэдийнээ мөнгө цутгаж эхэлснийг тэмдэглэж байв.

“Harris” компанийн явуулсан санал асуулгаар америкчуудын дийлэнх нь буюу Ардчилсан намын дэмжигчдийн 90 хувь, нам бус иргэдийн 69 хувь, Бүгд найрамдахчуудын 57 хувь нь тарифын талаар санаа зовсон байдалтай байгааг тогтоожээ.

Эх сурвалж: The Guardian

#АНУ, #Доналд Трамп, #автомашины 25 хувийн татвар,

0 / 1000