Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк улсад хийж буй төрийн дээд хэмжээний айлчлалын хүрээнд “Турк-Монголын бизнес, хөрөнгө оруулалтын форум” өнөөдөр (2025 оны 01 сарын 16) Турк улсын нийслэл Анкара хотод болж байна. Тус форумыг Монгол Улсын Эдийн засаг хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Бүгд Найрамдах Турк улсын Худалдааны яам, Турк улсын худалдаа аж үйлдвэрийн танхим, Биржүүдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн уг форумд оролцож, Монголын улс төр, эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлт, шинэ боломжуудыг танилцуулж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ Бүгд Найрамдах Турк улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа нь ганцхан эдийн засгийн салбарт бус Үндэсний аюулгүй байдал, Олон улсын харилцааны түвшинд ахин дээшилж буй нь олон улсын тавцанд эерэг нөлөө авчирч буйг онцлоод, форумд оролцсон Бүгд Найрамдах Турк улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд хамтран ажиллахыг урьлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал энэ сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

#20 минутын хот Үндэсний хороо, #20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, #“Турк-Монголын бизнес, #хөрөнгө оруулалтын форум”,