Мьянмараас цөмийн материал зөөвөрлөсөн хэрэгт буруутгагдаж буй Японы якузагийн удирдагч лхагва гарагт хэргээ хүлээснийг АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдэв.

Такеши Эбисава болон хамтран шүүгдэгч нар нь 2022 оны дөрөвдүгээр сард хар тамхи, галт зэвсэгтэй холбоотой хэргээр буруутгагдаж, цагдан хоригдсон юм.

Дараа нь 2024 оны хоёрдугаар сард АНУ-ын прокурорууд түүнийг Мьянмараас зэвсгийн чанартай цөмийн материал, хар тамхи худалдаж авахаар, мөн Мьянмарын зэвсэгт босогчдын бүлэглэлд зориулж газар-агаар ангиллын пуужин зэрэг зэр зэвсэг худалдаж авахаар оролдсон хэрэгт яллагдагчаар татсан байна.

АНУ-ын эрх баригчид героин, метамфетамин зэрэг хар тамхийг АНУ руу нийлүүлж, уран, плутони зэрэг цөмийн материалыг Иранд шилжүүлэхээр төлөвлөж байсан гэж үзэж байгаа аж. 

Эбисавагийн хэрэг дээр АНУ, Индонези, Япон, Тайландын эрх баригчид хамтран ажиллаж, хууль бус наймааг нь таслан зогсоосон байна.

Хамсаатнуудынх нь мэдүүлснээр тэдний эзэмшилд зэвсгийн чанартай 2,000 гаруй кг Торий-232 болон 100 гаруй кг U308 буюу шар нунтаг гэгддэг ураны нунтаг байжээ.

Эбисава цөмийн материал худалдсан орлогоо Мьянмар дахь нэр нь үл мэдэгдэх үндэстний босогчдын бүлэглэлд зориулж зэр зэвсэг худалдан авахад зарцуулахаар төлөвлөж байсан аж.

Цөмийн материал худалдахыг завдсан хэргээр Эбисава 20 хүртэл жилийн хорих ялаар шийтгэгдэж магадгүй байна. 

Эх сурвалж: The Guardian

#АНУ, #Японы якузагийн удирдагч, #Такеши Эбисава,