Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол Үндсэн хуулийн шүүхээс гарсан аливаа шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэдгийг түүний өмгөөлөгч өнөөдөр мэдэгджээ.
Парламентын гишүүд Юны эсрэг импичментийн саналыг дэмжиж, уг асуудлыг одоо Үндсэн хуулийн шүүх хэлэлцэж байгаа юм.
Тэгвэл түүний өмгөөлөгч Юн Каб Кын “Албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гарсан ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй” гэж өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.
Хуулийн дагуу Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжгүй юм.
Түүний өмгөөлөгчид Юныг өөрийн биеэр очиж, шүүхийн өмнө өөрийгөө хамгаалах хүсэлтэй байгааг мэдэгдэж байсан. Гэвч Үндсэн хуулийн шүүх арванхоёрдугаар сарын 27-нд хэргийг хэлэлцэж эхлэхээсээ өмнө түүнийг албан ёсны тайлбар ирүүлэхийг шаардсан ч тэрээр хүсэлтийг үл тоомсорлосон билээ.
Мөн тэрээр арванхоёрдугаар сарын 3-нд богино хугацаанд цэргийн дэглэм зарласан үйлдлийг нь шалгаж буй мөрдөн байцаагчдын зарлан дуудах хуудсыг удаа дараа үл тоомсорлосон. Үүнийхээ төлөө Юн нь албан тушаал хашиж байх хугацаандаа шүүхээс баривчлах тогтоол гаргуулсан Өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч болоод байгаа.
Өмгөөлөгчийнх нь хэлснээр Юн нь одоогоор Сөүл дэх өргөөндөө байгаа бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэв.
Өнгөрсөн долоо хоногт түүнийг баривчлах анхны оролдлого ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхны эсэргүүцэлтэй тулгарсны улмаас бүтэлгүйтсэн ч мөрдөн байцаагчид түүнийг баривчлахын тулд чадах бүхнээ хийхээ амлажээ.
Юны дэмжигчид ерөнхийлөгчийг баривчлах оролдлогыг улс төрийн зорилготой алхам бөгөөд түүнд гав зүүж олны өмнө доромжлох зорилготой гэж үзэж байна.
Мөн ерөнхийлөгчид зөвлөгөө өгч буй өөр нэг хуульч Сеок Донг Хёны хэлснээр Юн болон түүний зөвлөхүүд үүсээд буй нөхцөл байдлыг чөлөөт ардчиллыг дэмжигчид болон түүнийг эсэргүүцэгчдийн хоорондох үзэл суртлын дайн гэж харж байгаа аж.
“Хэрэв ямар нэг зүйл буруугаар эргэвэл иргэний дайн дэгдэж магадгүй” гэж Хёе анхааруулсан байна.
Парламентын гишүүд Юныг баривчлахын тулд хатуу арга хэмжээ авахыг шаардаж, олон зуун жагсагч ерөнхийлөгчийг баривчлахыг уриалж байгаа ч баривчилгааг эсэргүүцэж түүний өргөөний гадаа жагсаж буй хүн ч мөн олон байна.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол, #цэргийн дэглэм тогтоосон хэрэг,