Энэ долоо хоногт Африк тивээс Канарын арлууд руу явж байсан цагаачдын завинд хүүхэд мэндэлсэн болохыг Испанийн эргийн хамгаалалтын албаныхан мэдэгдэв.
Хийлдэг завинд эх, хүү хоёроос гадна олон хүн байсан бөгөөд завийг Христийн шашны Эпифани өдөр буюу нэгдүгээр сарын 6-нд Ланзароте арлын ойролцоогоос олсон байна.
Аврах завины ахмад Доминго Трухильогийн хэлснээр тэд онгоцонд жирэмсэн хүн байгааг мэдэж байсан ч хүүхэд төрснөөс 10-20 минутын дараа завинд хүрч, дөнгөж мэндэлсэн хүүхдийг хараад цочирдсоноо хэлсэн байна.
Аврагчдыг тэнд очиход эх нь завины шалан дээр хэвтэж, нярайг өөр зорчигч тэвэрсэн байжээ.
Эмчийн зөвлөгөөгөөр эх, хүү хоёрыг нисдэг тэргээр Ланзароте хотын эмнэлэгт хүргэсэн бөгөөд эрх баригчдын хэлснээр тэдэнд ямар нэгэн хүндрэл гараагүй байна.
Нисдэг тэрэгний командлагч Алваро Серрано Перес Гурван хаадын өдөр буюу Христийн шашны тэмдэглэлт өдөр ийм үйл явдал болсныг бэлгэшээж байгаагаа хэвлэлд ярьжээ.
Африк тивээс далайг гатлан Канарын арлуудад хүрэх аялал нь маш аюултайд тооцогддог. Гэвч Испанийн засгийн газрын энэ сард гаргасан мэдээллээр өнгөрсөн жил 46,800 гаруй бичиг баримтгүй цагаач энэ замыг туулсан байна.
Гурван Хаад эсвэл Гурван мэргэн хүн гэгддэг шидтэнүүд нялх Есүс дээр ирсэн өдөр буюу Христийн шашны Эпифани өдрийг Испанид өргөн тэмдэглэдэг.
Испанид “Эль Диа де лос Рейес” гэж нэрлэгддэг уг өдрийн өмнөх орой хүүхдүүд гутлаа арчиж цэвэрлэн, өнгөлж тавьдаг бөгөөд гурван хаад болох Мелкиор, Каспар, Балтазар нар гутал дотор нь бэлэг үлдээдэг гэдэгт итгэдэг байна.
Эх сурвалж: BBC

#Испани, #Африкийн цагаачид, #Канарын арал,