“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” (ENSURE) төслийн удирдах хорооны ээлжит хурал өнөөдөр /2025.01.09/ боллоо.

Хурлыг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга даргалж, төслийн 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг сонсож, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн баталлаа.

Энэхүү төслийг Даян дэлхийн байгаль орчны санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Архангай, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 13 суманд хэрэгжүүлж байна.

2024 онд төслийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж, үүний илэрхийлэл болсон олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлсэн, байгаль хамгааллын асуудлыг орон нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан олон чухал санаачлага, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

Тухайлбал, Баянхонгор аймаг болон Баацагаан сумын ЗДТГ-тай хамтран Бөөнцагаан нуур орчмын 97014.58 га талбайг Байгалийн нөөц газрын ангиллаар 30 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Заган ойн байгалийн сэргэн ургалтыг дэмжих, үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн ЗДТГ-тай хамтарч Шинэжинст сумын нутагт 300 га доройтсон заган ойг хашаалсан. Архангай аймгийн ЗДТГ-тай хамтран Архангай аймгийн ИТХ-ын шийдвэрээр Бөхөн шарын нурууны ОНТХГ-ын хамгаалалтын захиргаа ОНӨААТҮГ-ын байгуулж, Эрдэнэмандал сумын ЗДТГ-тай нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын “Пассив барилга- эко бааз”-ыг байгууллаа.

Мөн Говь-Алтай аймгийн ЗДТГ-тай хамтарч олон улсын жишигт хүрсэн, үндэсний хэмжээнд тэргүүлэх эко сургууль, сурагч бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. 
Мөн нэн ховор, ховор амьтан, ургамлын хамгааллын ажлыг хэрэгжүүлэхэд сум, орон нутгийн байгаль орчны байгууллага, орон нутгийн малчид нөхөрлөлүүдийг оролцуулан чадавхжуулж, зэрлэг амьтны усан хангамжийг сайжруулах хүрээнд шинээр 4 газарт гүний худаг гаргаж нарны өргүүрт болгон тохижуулж, Говь-Алтай аймагт Ширээгийн хөвийг сэргээн засварласан байна. 

#онцолсон, #гүний худаг,