Анхны 126 гишүүнтэй УИХ 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан. Энэ стратеги нь хүн төвтэй, цаг үед нийцсэн, хүний эрхийг хангасан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэж байгаа. Тиймээс УИХ-ын Хүний эрхийн дэд хороо 2025 оны эхний ажлаа Төрийн албаны зөвлөлөөс эхлүүллээ. Одоогийн байдлаар төрийн албан дахь 950 гаруй зөрчлийг илрүүлсэн гэх боловч хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна. 

Эрх мэдэл байгаа газарт хүний эрхийн зөрчил үйлдэгдэх эрсдэл байдаг тул Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл өнөөдөр (2025.01.02) Төрийн албаны зөвлөлд очиж ажиллалаа. Тэд тус зөвлөлийн хянан шалгах чиг үүргийг тодорхой болгох, чангатгах шаардлагатай гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийг баталснаас хойших таван жилийн хугацаанд 28 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Харин одоо хүний эрхийн болон ёс зүйн зөрчлийг шийдвэрлэхэд цогц арга хэмжээ авах цаг нь болсон хэмээн талууд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны зүгээс Төрийн албаны зөвлөлд хандаж, сонгон шалгаруулалтад хүний эрхийн мэдрэмжтэй хандах, шалгалтын сорилгод хүний эрхийн мэдлэг, ойлголтыг тусгах чухал гэв. Цаашид харилцан мэдээлэл солилцож, хууль, эрх зүйн орчинг төгөлдөршүүлэхэд Төрийн албаны зөвлөл чухал үүрэгтэйг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #УИХ-ын Хүний эрхийн хороо,