Энэтхэгийн 18 настай шатарчин Гукеш Доммаражү пүрэв гарагт БНХАУ-ын их мастер, дэлхийн аварга Дин Лиренийг ялснаар шатрын спортын түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга боллоо.
Өмнөх рекордыг 1985 онд аваргын цол хүртэхдээ 22 настай байсан Оросын их мастер асан Гарри Каспаров эзэмшиж байжээ.
Доммаражү 12 настайдаа шатрын их мастер цолыг хүртсэн бөгөөд шатрын ертөнцөд супер од болоод удаж байгаа аж. Тэрээр чансаагаараа өнөөг хүртэл дэлхийд тавдугаарт, эх орондоо хоёрдугаарт бичигдэж байв.
Сүүлийн хоёр долоо хоног үргэлжилсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дэлхийн өнцөг булан бүрээс шатар сонирхогчид анхааралтай ажиглаж байсан.
Пүрэв гарагт болсон сүүлийн тоглолтод Доммаражү, Дин нар найм тэнцэж, хоёр хожил авсан ч, эцэст нь Доммаражү 7.5-6.5 оноогоор аварга болжээ.
Дэлхийн аварга Энэтхэгийн шатрын нийслэл гэгддэг, олон олон үндэсний хэмжээний аварга төрүүлсэн гэдгээрээ алдартай Ченнай хотоос гаралтай аж.
Гэвч түүний гэр бүлд элит шатарчин байхгүй. Мэс заслын эмч аав, анагаахын профессор ээж нь түүнийг хичээлийнх нь дараа ямар нэгэн сургалтад явуулах шаардлагатай болсон тул түүнийг шатрын дугуйланд бүртгүүлж байжээ.
Дасгалжуулагчид түүний авьяасыг олж харж, гэр бүлийг нь бэлтгэлд нь хөрөнгө оруулахыг ятгасан байна. Хожим 2019 онд 12 нас долоон сартайдаа их мастер цол хүртсэн ба түүхэн дэх хамгийн залуу шатарчдын гурав дугаарт бичигдэх болсон юм.
Тэрээр мөн таван удаагийн дэлхийн аварга Вишванатан Анандын дараа дэлхийн шатрын аварга болсон Энэтхэгийн хоёр дахь тамирчин болж байна.
Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээний шагналын сан 2.5 сая доллар юм.
Эх сурвалж: BBC

#Олон улсын шатрын холбоо, #Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн, #Гукеш Доммаражү,