Оросын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу барууны орнуудыг Оросыг Украины дайнд ялж байгааг хүлээн зөвшөөрч, дайныг зогсоох хэлэлцээрийг өнөөгийн бодит байдалд тулгуурлан хийх ёстой гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Владимир Путиний холбоотон, 2012 оноос хойш өнгөрсөн тавдугаар сард түүнийг огцруулах хүртэл Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Шойгу мөн барууны орнуудыг Оросыг стратегийн хувьд ялагдалд хүргэхийн тулд Украиныг ашиглах гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн гэж хэлсэн байна.
“Одоо цэргийн тусгай ажиллагааны нөхцөл байдал Киевийн дэглэмд нааштай биш байгаа үед барууныхан түүнийг үргэлжлүүлэн санхүүжүүлж, Украины хүн амыг устгах эсвэл өнөөгийн бодит байдлыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэлэлцээр эхлүүлэх гэсэн сонголттой тулгарч байна” гэж цааш нь хэлэв.
Путиний хувьд дайныг зогсоохын тулд Украиныг НАТО-д элсэх амбицаасаа татгалзаж, Москвагийн өөрийн нэг хэсэг хэмээн зарласан дөрвөн бүс нутгаас цэргээ татах гэсэн нөхцөлийг тавиад байгаа.
Орос улс одоогоор 2014 онд Украинаас булаан авч, өөртөө нэгтгэсэн Крым, Донецк, Луганск мужуудаас бүрддэг нүүрс, гангийн үйлдвэрлэлийн бүс болох Донбассын 80 орчим хувь, Запорожье, Херсон мужуудын 70 гаруй хувийг хяналтдаа байлгаж байна.
Украиныг дайны туршид дэмжиж ирсэн АНУ болон Европын гүрнүүд Путиний тавьсан нөхцөлийг няцаасан ч өчигдөр АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп энэ асуудлаар өөр байр суурьтай байгаа.
“Wall Street Journal”-ын мэдээлснээр Трампын шинжээчдийн баг Киевийг ирэх 20 жил НАТО-д элсэхгүй гэсэн амлалт өгөх хэрэгтэй, үүнийх нь хариуд Вашингтон Оросын довтолгоог эсэргүүцэхэд нь тусалж, зэвсгийн тусламжаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
Кремлийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд тайлбар өгөөгүй бөгөөд тайлбар хийхээсээ өмнө аливаа төлөвлөгөөний нарийн ширийнийг харах шаардлагатай гэж мэдэгдсэн.
Мөн Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа АНУ-ыг найрсаг бус гэсэн статустай хэвээр байгааг нь сануулаад, дайныг зогсоох тухай түүний хэлсэн үг бодит байдалд нийцэх эсэхийг зөвхөн цаг хугацаа харуулна гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Сергей Шойгу, #Украины дайн,