Өдөрт ердөө таван минутын нэмэлт дасгал хийх нь цусны даралтыг бууруулахад хангалттай болохыг судалгаагаар тогтоожээ.
Цусны даралт ихсэлт нь дэлхий даяар 1.28 тэрбум насанд хүрэгчдэд нөлөөлж, зуурдаар нас барах хамгийн том шалтгаануудын нэг болдог. Энэ нь цус харвалт, зүрхний шигдээс, зүрхний дутагдал, бөөрний гэмтэл болон бусад олон өвчний шалтгаан болдог бөгөөд шинж тэмдэггүй байдаг тул чимээгүй алуурчин гэж нэрлэгддэг.
Тогтмол дасгал хөдөлгөөн нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэдгийг мэргэжилтнүүд эртнээс мэддэг ч Лондон хотын судалгааны их сургууль болон Сиднейн их сургуулийн судлаачид багахан хэмжээний нэмэлт хүчин чармайлт өөрчлөлт авчирч чадах эсэхийг мэдэхийг хүсжээ.
Тэд судалгаандаа 24 цагийн турш хөдөлгөөн хянагч зүүдэг 15,000 орчим хүнийг оролцуулсан бөгөөд үр дүнд нь шатаар авирах, дэлгүүр орохдоо дугуй унах зэргээр өдөр тутамдаа ердөө таван минутын нэмэлт дасгалыг хэвшил болгож чадвал цусны даралтыг бууруулахад хангалттай гэдгийг тогтоосон байна.
Британийн Зүрхний сангийн дэмжлэгтэйгээр хийсэн судалгааны үр дүн “Circulation” сэтгүүлд нийтлэгджээ.
Судалгааны ахлах зохиогч, “UCL”-ийн доктор Жо Блоджетт “Бидний олж мэдсэнээр ихэнх хүмүүсийн хувьд алхах гэх мэт ачаалал багатай хөдөлгөөний хэлбэрээс илүүтэйгээр арай идэвхтэй дасгал нь цусны даралтыг бууруулах гол түлхүүр болохыг харуулж байна.”
Гэхдээ идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй судалгаанд оролцогчдын дунд алхах нь цусны даралтанд эерэг нөлөө үзүүлсэн хэвээр байгааг тэрээр тэмдэглэжээ.
Судлаачдын хэлснээр зүрхний цохилтыг нэмэгдүүлэх аливаа дасгалыг таван минут хийх нь систолын цусны даралтыг 0.68 ммМУБ болон диастолын цусны даралтыг 0.54 ммМУБ-аар бууруулдаг байна.
Хүн амын түвшинд тус утс 2 ммМУБ, 1 ммМУБ-аар бууруулах нь зүрхний өвчний эрсдэлийг ойролцоогоор 10%-иар бууруулсантай тэнцдэг аж.
Эх сурвалж: The Guardian

#дасгал хөдөлгөөн, #судалгаа, #цусны даралт ихсэх,