Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирснээр АНУ-ын гадаад бодлогод томоохон өөрчлөлт авчрах төлөвтэй байна.
Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хөндлөнгөөс оролцохгүй байх, худалдааг хамгаалах буюу “Америкийг нэгдүгээрт тавих” гэсэн зарчимд тулгуурласан хэд хэдэн бодлогын амлалт өгсөн.
Түүний хийсэн мэдэгдэл, амлалтуудыг харгалзан зарим асуудалд ямар өөрчлөлтүүд гарч болохыг таамаглавал:
Орос, Украин, НАТО
Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тодорхой мэдээлэл өгөлгүйгээр Орос, Украины дайныг нэг өдрийн дотор дуусгаж чадна гэж удаа дараа мэдэгдсэн.
Трампын үед үндэсний аюулгүй байдлын даргаар ажиллаж байсан хоёр албан тушаалтан тавдугаар сард бичсэн судалгааны материалдаа Оростой энхийн хэлэлцээр эхлүүлэх нөхцөлтэйгөөр АНУ Украинд зэвсгийн нийлүүлэлтээ үргэлжлүүлэх ёстой гэж бичиж байжээ.
Оросыг тайвшруулахын тулд барууны орнууд Украины НАТО дахь гишүүнчлэлийг хойшлуулах амлалт өгөх ёстой. Гэхдээ Украин Оросын эзлэн түрэмгийллээс бүх газар нутгаа эргүүлэн авах итгэл найдвараа орхих ёсгүй, харин одоогийн фронтын шугам дээр тулгуурлан хэлэлцээр хийх ёстой гэж хуучин зөвлөхүүд нь дүгнэсэн байна.
Харин Ардчилсан намынхан Трампыг Украиныг бууж өгөхөд хүргэснээр бүх Европт аюул учруулах болно гэж үзэж байгаа.
Трампын хувьд дайныг зогсоож, АНУ-ын нөөцийг урсгах явдлыг зогсоох нь түүний нэн тэргүүний зорилт гэж байнга хэлдэг. Хуучин зөвлөхүүдийнх нь материал Трампын санаа бодолтой зөрчилдөж байгаа ч зөвлөхүүд нь түүнд ямар төрлийн зөвлөгөө өгөх нь эндээс харагдаж байна.
Түүний “Америкийг нэгдүгээрт тавих” гэсэн зарчим нь мөн НАТО-ийн ирээдүйн стратегийн асуудалд хамаатай. Учир нь Трамп удаан хугацааны турш эвслийн бусад гишүүдийг эвсэлд хангалттай хувь нэмэр оруулахгүйгээр Америкийн цэргийн хүчинд найдаж байгааг шүүмжилж ирсэн. Гэсэн ч тэрээр АНУ-ыг НАТО-оос гаргах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Ойрх Дорнод
Украины нэгэн адил Трамп Ойрх Дорнодод “энх тайван”-ыг авчрахаа амласан бөгөөд энэ нь Газын зурвас дахь Израил-ХАМАС, Ливан дахь Израил-Хезболлагийн дайныг зогсооно гэсэн үг боловч яаж гэдгээ хэлээгүй.
Хэрэв Жо Байдены оронд засгийн эрхэнд байсан бол тэрээр Хамас бүлэглэлийг санхүүжүүлдэг Иранд “маш их дарамт” үзүүлэх байсан ба энэ бодлогынх нь улмаас Хамас Израил руу дайрч зүрхлэхгүй байсан гэж тэр удаа дараа хэлж байсан.
Ерөнхийдөө Трампын засаг захиргаа АНУ-ыг Ираны цөмийн хэлэлцээрээс гаргаж, Ираны эсрэг илүү том хориг арга хэмжээ авч, Ираны цэргийн хамгийн хүчирхэг командлагч генерал Касем Солейманигийн амийг хөнөөсөн бодлого руу буцаж магадгүй.
Тухайн үед Трамп мөн Цагаан ордонд Израилыг дэмжсэн бодлого явуулж, Иерусалимыг Израилын нийслэл гэж нэрлэж, АНУ-ын элчин сайдын яамыг Тель-Авиваас нүүлгэж байв.
Түүний бодлого бүс нутгийг тогтворгүйжүүлсэн гэж шүүмжлэгчид үздэг.
Вашингтоны Иерусалимтай холбоотой бодлогоос нь болж Палестин Трампын засаг захиргааг бойкотолж байв.
Мөн Трамп Израил болон Арабын болон Лалын хэд хэдэн орны хооронд дипломат харилцааг хэвийн болгох “Абрахамын хэлэлцээр”-ийг зуучлах үед Палестин улам бүр тусгаарлагдсан. Израилыг хүлээн зөвшөөрсөн холбогдох орнууд АНУ-ын дэвшилтэт зэвсгийг ашиглах боломжтой болсон бол түүхэн дэх хамгийн тусгаарлагдмал байдалд орсон Палестины өөрийгөө хамгаалах чадвар улам бүр суларсан юм.
Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Газын зурвасын дайныг дуусгахыг хүсэж байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн. Тэрээр Нетаньяхутай нарийн төвөгтэй харилцаатай ч түүнд үр дүнтэй шахалт үзүүлж магадгүй. Мөн Хамастай харилцдаг Арабын гол орнуудын удирдагчидтай дотно харилцаатай тул энхийн хэлэлцээрийг зуучлах боломжтой юм.
Хятад ба худалдаа
Америкийн Хятадад хандах хандлага нь тус улсын гадаад бодлогын стратегийн хамгийн чухал салбар бөгөөд дэлхийн аюулгүй байдал, худалдаанд хамгийн их нөлөө үзүүлдэг.
Трамп өмнө нь ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа Хятадыг “стратегийн өрсөлдөгч” хэмээн нэрлэж, Хятадаас АНУ-д импортлох зарим бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан. Хариуд нь Бээжин Америкийн импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж байв.
Худалдааны маргааныг намжаах оролдлого хийгдэж байсан ч цар тахал энэ боломжийг үгүй хийж, Трамп Ковид-19-ийг “Хятад вирус” гэж нэрлэснээр хоёр улсын харилцаа улам дордсон.
Байдены засаг захиргаа Хятадын бодлогод илүү хариуцлагатай хандана гэж мэдэгдэж байсан ч үнэн хэрэгтээ Трампын үеийн импортын татварыг хэвээр үлдээсэн юм.
Мөн Ерөнхийлөгч асан Хятадын нөлөөний эсрэг бүс нутгийн бусад орнуудтай аюулгүй байдлын хүчтэй түншлэл бий болгох Байдены засаг захиргааны арга барилаас татгалзаж магадгүй юм.
АНУ өөрийгөө захирдаг Тайваньд цэргийн тусламж үргэлжлүүлэн үзүүлсээр байгаа ч Хятад улс тус арлыг өөрийн нэг хэсэг гэж маргадаг.
Аравдугаар сард Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдвол Хятадаас Тайванийг хамгаалахын тулд цэргийн хүч хэрэглэхгүй гэж мэдэгдэж байв. Мөн хэрэв ийм зүйл болбол Хятадын импортын бараанд өндөр татвар тогтоох амлалт өгсөн.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Доналд Трамп, #Гадаад бодлого,