Пүрэв гарагт Австралийн Ерөнхий сайд Энтони Албанес засгийн газар нь 16-аас доош насны хүүхдийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглахыг хориглох хууль тогтоомж гаргах гэж байгааг мэдэгджээ.
“Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь бидний хүүхдүүдэд хор хөнөөл учруулж байна, арга хэмжээ авах цаг нь болсон” гэж Албанес хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.
Хуулийн төслийг энэ онд парламентад өргөн барих бөгөөд хууль тогтоогчид соёрхон баталснаас хойш 12 сарын дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ гэв.
Эцэг эхийн зөвшөөрөл хуулийг дагаж мөрдөхгүй байх үндэслэл болохгүй гэдгийг Албанес тэмдэглэсэн байна.
Гэхдээ 16 хүртэлх насны хүүхдүүдийг платформдоо нэвтрүүлэхгүй байх үүргийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хариуцах бөгөөд эцэг эх болон хүүхдүүд хариуцлага хүлээхгүй аж.
Харилцаа холбооны сайд Мишель Роуландын хэлснээр “Meta Platforms”-ийн “Instagram”, “Facebook”, мөн “TikTok”, Илон Маскийн “X” болон “Alphabet”-ийн “YouTube” зэрэг платформ хязгаарлалтад хамаарах гэнэ.
Эх сурвалж: Reuters

#Австрали, #олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, #16 хүртэлх насны хүүхэд,