Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон мэдэгдэл гаргалаа. Сүүлийн үед Өмнөд Солонгосын дрон Умард Солонгосын агаарын орон зайд нэвтэрсэнтэй холбогдуулан Пхеньяны тусгаар байдал, бүрэн эрхийн эсрэг өдөөн хатгасан зөрчил дахин давтагдахаас сэргийлэх бодит арга хэмжээг Сөүл авах ёстой гэж тэрбээр мэдэгдсэнийг KCNA дамжууллаа.
Мөн Өмнөд Солонгосын Нэгдлийн сайд Чон Дун Ён дрон нэвтэрсэнтэй холбоотойгоор харамсал илэрхийлснийг “ухаалаг, зөв хандлага” хэмээн Ким Ё Жон үнэлсэн байна.
Ким Ё Жон дроныг хувь хүн, эсвэл иргэний байгууллага гээд хэн илгээсэн нь чухал биш, харин ийм явдал дахин гарахгүй байх нь чухал гэж онцолжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён энэ оны нэгдүгээр сард мэдэгдэхдээ, энгийн иргэдийн ашиглаж буй дронуудыг илрүүлэх хяналтын системд сул тал байж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: Reuters

#бнасау,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557