Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Өдгөө дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайныг энэ зун гэхэд дуусгахын тулд АНУ Орост шахалт үзүүлэх ёстой гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский онцлов. “Зундаа багтааж энхийн тохиролцоонд хүрэх, эсэх нь зөвхөн Украйнаас биш, мөн Америк Орост хэрхэн шахалт үзүүлэхээс хамаарна. Үнэндээ өөр арга байхгүй, Орост дарамт үзүүлэх ёстой” гэж Зеленский мэдэгджээ. Түүнчлэн ирэх долоо хоногт энхийн хэлэлцээнд Москва оролцох, эсэх нь тодорхойгүй байгааг мөн тэрбээр онцолсон юм.

АНУ-ын зуучлалаар хийж буй энхийн хэлэлцээний хоёр шат өмнө нь Абу-Даби хотод болсон ч талууд тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй хэвээр байна. Кремлийн зүгээс дараагийн энхийн хэлэлцээний тов гараагүй байгааг онцолж буй. Харин Вашингтоны сурвалжуудын мэдээлснээр, АНУ гурван талт уулзалтыг ирэх даваа, мягмар гарагт Майами хотод хийх санал тавьжээ. 

Эх сурвалж: Reuters 

#Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский,