Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

ОХУ Украинд пуужин, нисгэгчгүй төхөөрөмжөөр олон цаг үргэлжилсэн томоохон агаарын цохилт хийжээ. Киев хот болон бусад бүс нутгийн боомт, үр тарианы агуулах, эрчим хүч, үйлдвэрийн байгууламж, жижиглэн худалдааны компаниудын түгээлтийн төвүүд бай болсон байна.

Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр довтолгооны үеэр баллистик болон хэт авианы пуужин, байлдааны дрон ашигласан бөгөөд Украины тал хэд хэдэн пуужин болон дроныг устгасан гэж мэдэгдлээ.

Киев болон бусад хотод барилга байгууламж, бизнесийн объектууд эвдэрч, зарим газарт гал гарсан байна. Мөн Харьков хотын худалдааны төвд болсон цохилтын улмаас нэг хүн амиа алдсан талаар мэдээлжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам цохилтуудыг цэргийн зориулалттай объект, газрын тос боловсруулах үйлдвэр, логистикийн төв болон эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн гэж мэдэгдсэн байна. Харин Украины эрх баригчид иргэний зориулалттай барилга, бизнесүүд мөн өртсөн гэж мэдээллээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский агаарын довтолгооноос хамгаалах систем, тэр дундаа баллистик пуужингаас хамгаалах Patriot системийн нэмэлт дэмжлэг шаардлагатай байгааг дахин мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Киев, #УКраин, #Оросын арми,