Гэрэл зургийг MPA.mn
Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд Орхон аймгийн ерөнхий боловсролын бүх сургуульд хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон шүд угаах булан байгуулж, тохижуулах ажил бүрэн дуусжээ.
Ингэснээр төрийн өмчийн 17 сургуульд харьяалагдах 22 хичээлийн байр, хувийн хэвшлийн дөрвөн сургуулийн дөрвөн хичээлийн байр, нийт 21 сургуулийн 26 хичээлийн байр шүд угаах булантай болсон байна.
Энэхүү ажлыг сурагчдыг сургууль дээрээ өдөр тутам амны хөндийн эрүүл ахуйгаа сахих, шүдээ зөв, тогтмол угаах дадал хэвшилтэй болгох зорилгоор хэрэгжүүлжээ. Ингэснээр хүүхдүүдэд бага наснаас нь амны хөндийн эрүүл мэндээ хамгаалах зөв дадал төлөвшүүлэх боломж бүрдэж байна.
Орон нутагт хийсэн үзлэг, судалгаагаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 88.6 хувь нь шүдний өвчлөл, цооролттой, 81.5 хувь нь шүдээ тогтмол, зөв угаадаггүй нь тогтоогджээ. Тиймээс хүүхдийн шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшүүлэхэд чиглэсэн энэхүү ажлыг хэрэгжүүлсэн байна.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3586