Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Тайванийн стратегийн чухал байрлалд тооцогддог Пэнхү арлын цэргүүд Хятадын болзошгүй цэргийн ажиллагааны эхний давалгааг сөрөх бэлтгэлээ эрчимжүүлжээ. Тайванийн хоолойн төв хэсэгт орших тус арлууд нь Тайванийн гол арлаас ойролцоогоор 50 км-ийн зайд байрладаг бөгөөд 90 орчим арал, жижиг арлаас бүрддэг.

Тайванийн арми танк, артиллер болон хөлөг онгоцны эсрэг пуужин ашигласан бодит буудлагын сургуулилалт хийж, далай болон агаараар ирэх довтолгоог няцаах тактикаа туршжээ. Мөн Пэнхүд урт тусгалын пуужин, дроны хүчин чадлыг нэмэгдүүлж байна.

Шинжээчдийн үзэж буйгаар Пэнхүг хянах нь Тайванийн хоолой дахь цэргийн давуу байр суурийг хадгалахад чухал. Тиймээс Хятад Тайвань руу довтлох тохиолдолд уг арлууд эхний бай болох эрсдэлтэй аж.

Үүний зэрэгцээ Тайвань арлын 110 мянга орчим иргэнийг болзошгүй дайн, бүслэлт болон онцгой нөхцөлд бэлтгэх иргэний хамгаалалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: Reuters

#Тайвань, #ХЯтад,