Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаас хойш хэдхэн цагийн дараа Европын хамгийн том эдийн засагт улс төрийн эмх замбараагүй байдал үүслээ.
Тодруулбал, лхагва гарагт Германы Канцлер Олаф Шольц Сангийн сайдаа огцруулснаар Германы эрх баригч эвсэл задарч, засгийн газартаа итгэл үзүүлэх тухай санал хураалт зарласнаар ээлжит бус сонгууль явуулж магадгүй болоод байна.
Чөлөөт ардчилсан намын (FDP) гишүүн Сангийн сайд Кристиан Линднерийг огцруулсны дараа Шольц өөрийн Социал Демократ болон хоёр дахь том нам болох Ногоон намын хамтаар засгийн газарт цөөнх болж байна.
Тэрээр аливаа хууль батлуулахын тулд парламентад олонх болох ёстой бөгөөд нэгдүгээр сарын 15-нд парламентын гишүүдийн дунд засгийн газарт итгэл үзүүлж байгаа эсэх талаар санал хураалт явуулахаар төлөвлөжээ. Хэрэв санал хураалтад ялагдвал гуравдугаар сарын эцэс гэхэд ээлжит бус сонгууль явуулахад хүргэж болзошгүй юм.
Шольц санал асуулгаар хол тэргүүлж яваа сөрөг хүчний консерватив намын удирдагч Фридрих Мерцээс төсвийг батлах, цэргийн зардлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэх болно гэжээ. Мерц пүрэв гарагийн өглөөний хэвлэлийн бага хурал дээр хариугаа өгөх ёстой.
Төсвийн бодлого, Германы эдийн засгийн чиг баримжаатай холбоотойгоор олон сар маргалдсаны эцэст Шольцийн гурван талт эвсэл задран унаснаар засгийн газрын нэр хүнд унаж байна.
Шольц сэтгүүлчдэд хандан “Бидэнд ажиллах чадвартай, манай улсад шаардлагатай шийдвэр гаргах хүч чадалтай засгийн газар хэрэгтэй” гэж хэлээд, Линднерийг төсвийн асуудалд зориудаар саад болсонд буруутгаад, түүнийг улс орноосоо илүү намаа эн тэргүүнд тавьж, хууль тогтоомжийг хуурамч үндэслэлээр хааж байна гэж буруутгав.
Эх сурвалж: Reuters

#Герман, #Олаф Шольц, #эвслийн засгийн газар, #ээлжит бус сонгууль,