Наймдугаар сард АНУ-ын экспортын хяналтын өндөр албан тушаалтан Орос руу дайнд ашиглагдаж болох бараа бүтээгдэхүүн экспортлохоо зогсоохгүй бол “үр дагавар” гарахыг анхааруулахаар Туркт айлчилсан юм.
Үүний дараа Турк улс цэргийн холбогдолтой бараа бүтээгдэхүүний Орос руу хийх экспортыг чимээгүйхэн хориглосон болохыг “Financial Times” гурван эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Барууны хориг арга хэмжээний дараа Москваг ханган нийлүүлэх чухал үүргийг хүлээж байсан Анкара “улс төрийн эмзэг байдлаас” болж сүүлийн хэдэн долоо хоногт олон нийтэд зарлалгүйгээр ийм алхам хийсэн бололтой.
“FT”-ийн мэдээлснээр Туркийн гааль пуужин, нисгэгчгүй онгоцонд ашиглагддаг процессор, санах ой, түүнчлэн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг машин хэрэгсэл болон бусад хэрэгслийн экспортыг зогсоосон байна.
Эдгээр нь барууны орнуудын тогтоосон Оросын зэвсгийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой байлдааны талбарт ашиглагдаж болох бараа бүтээгдэхүүний ангилалд багтдаг аж.
Эдгээр барааны Туркийн экспортын хэмжээ Оросын Украин дахь түрэмгийллийн эхэн үед сард 3 сая ам.долларт хүрч, 2022 оны арванхоёрдугаар сард 38 сая ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байсан бол наймдугаар сард 4.1 сая доллар болж буурчээ.
Туркийн худалдааны шинэ хязгаарлалтад зөвхөн Орос багтсан тул цэрэг дайн холбогдолтой зарим бараа бүтээгдэхүүнийг одоо Туркээс Казахстан, Азербайжан зэрэг орноор дамжуулан Орос руу экспортолдог байж магадгүй гэж “FT” нийтлэлдээ бичсэн байна.
Одоогийн байдлаар Орос руу чухал шаардлагатай бараа бүтээгдэхүүн экспортолсон хэмжээгээр Хятад улс тэргүүлж байгаа ба зөвхөн долдугаар сард тус улс Орос руу 377 сая ам.долларын тээвэрлэлт хийжээ.
Эх сурвалж: Financial Times

#АНУ, #ОРос, #турк, #экспортын хориг, #цэрэг дайн холбогдолтой бараа бүтээгдэхүүн,