Ази даяар эрчүүд хиймэл оюун ухаан ашигласан романс залилангийн хохирогч болж, 46 сая гаруй доллароо залилуулсан болохыг Хонконгийн цагдаагийн газар даваа гарагт мэдэгджээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Хонконгийн цагдаа нар Тайваниас эхлээд Сингапур, Энэтхэг хүртэлх улс орнуудын эрчүүдийг залилдаг бүлэглэлийн хорь гаруй гишүүнийг баривчилснаа мөн мэдэгдсэн байна.
Цагдаа нарын мэдээлснээр 21 эрэгтэй, зургаан эмэгтэй Хун Хом дүүрэгт байрлах 370 орчим метр квадрат талбай бүхий үйлдвэрийн барилга дотор үйл ажиллагаа явуулж, бусдыг интернэт орчинд залилан мэхэлдэг байжээ.
21-34 насны сэжигтнүүд ихэвчлэн өндөр боловсролтой. Тэдний ихэнх нь дижитал хэвлэл мэдээлэл болон технологийн мэргэжилтэй бөгөөд орон нутгийн их дээд сургуульд суралцаж байхдаа гэмт бүлэглэлд элссэн байна. Сэжигтнүүд хилийн чанад дахь мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй хамтран хуурамч криптовалютын платформ байгуулж, хохирогчдыг хөрөнгө оруулалт хийхэд хүргэдэг байжээ.
Залилан мэхлэгчид хуурамч нэр, хаяг ашиглаж хохирогчдоо “таргалуулах” буюу хэдэн сарын хугацаанд хохирогчтой харилцаа тогтоож, итгэлийг нь олж аваад дараа нь “гахай нядлах” үйл явц буюу хохирогчдыг хуурамч платформуудад хөрөнгө оруулахыг ятгаж эхэлдэг байна. Энэ төрлийн санхүүгийн луйвар олон тэрбум доллароор хэмжигддэг бөгөөд “Deepfake”-ийг хохирогчдыг ятгах зэвсэг болгон ашигладаг байна.
“Deepfakes” гэдэг нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн бодитой мэт харагддаг хуурамч видео, аудио болон бусад контентуудыг хэлдэг. Уг технологийг залилан мэхлэгчдээс эхлээд янз бүрийн хүмүүс бусдыг хууран мэхлэх зорилгоор ашиглаж байна.
Хонконгийн цагдаа нар ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтэд сурталчлах кампанит ажил өрнүүлж ирсэн ч улам бүр бодитой болж буй гүн хуурамч технологи нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Луйврын энэ арга хэрэгслийг романс залиланд мөн ашигладаг. Хонконгийн цагдаагийн мэдээлснээр энэ тохиолдолд залилан мэхлэгчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хохирогчдоо онилж, дур булаам эмэгтэйн дүрээр тэдэнтэй харилцаа тогтоож, мессежээр харилцаж эхлээд хохирогчдыг өөртөө дурлуулдаг байна. Ирээдүйгээ хамтдаа төлөвлөх хүртэл дотно харилцааг үүсгэснийхээ эцэст тэднийг хөрөнгө оруулалт хийхийг ятгадаг аж.
Энэ луйврын хэрэг нэг жил орчим үргэлжилсэн бөгөөд цагдаа нар наймдугаар сард энэ тухай мэдээлэл хүлээн авсан байна. Цагдаа нар нэгжлэгийн үеэр 100 гаруй гар утас, 26,000 доллартой тэнцэх бэлэн мөнгө, хэд хэдэн тансаг зэрэглэлийн бугуйн цагийг хурааж авчээ.
Эх сурвалж: CNN

#хиймэл оюун ухаан, #хонконг, #Ази, #романс залилан, #deepfake,