Бүгд Найрамдах Филиппин улсын Манила хотноо болж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал”-д Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ОБЕГ, орон нутгийн Онцгой байдлын газар, олон улсын, үндэсний болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна.
Энэ сарын 14-18-ны өдрүүдэд болох тус хурал “2030 он: Ази, Номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах зорилтыг нэмэгдүүлэх нь” уриан дор зохион байгуулагдаж байгаа юм.
Ази, Номхон далайн бүс нутгийн гамшиг болон уур амьсгалын эрсдэлийг бууруулахад анхаарал хандуулах улс орнуудын Засгийн газар, төрийн, олон улсын, үндэсний болон иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, шинжлэх ухаан, академи болон оролцогч талуудыг өргөн хүрээнд хамарсан хоёр жил тутам зохион байгуулагддаг томоохон арга хэмжээ юм.
Энэ удаагийн хурал нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн дунд хугацааны хэрэгжилтийг хэлэлцэх өндөр түвшний уулзалтаас хойш анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог.
Гамшгийн эрсдэлийг бууруулах хүчин чармайлт, инновацлаг арга замуудыг хуваалцах, 2030 он гэхэд дэлхий нийтийн гамшигт өртөмтгий бүс нутгуудад гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг хурдасгах, хэрэгжүүлэх боломжтой үүрэг амлалтуудыг өгөх чухал боломжуудыг олгодог юм.

#обег, #Улсын Шадар сайд С.Амарсайхан, #орон нутгийн Онцгой байдлын газар, #Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази Номхон далайн сайд нарын бага хурал,