Бүгд Найрамдах Филиппин улсын Манила хотноо болж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал”-д Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ОБЕГ, орон нутгийн Онцгой байдлын газар, олон улсын, үндэсний болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна.