Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн хоногт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Нисэх багийн ''Далайн хоолой'' гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 101 км-т, Хатгал тосгоны төвд/ суудлын автомашин мөс цөмөрч живсэн тухай дуудлагыг 12.18-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /28 настай, эрэгтэй/ нь “Харриер” загварын суудлын автомашинтай зорчиж яваад мөс цөмөрч живж нас барсан тул 22:32 цагт хоолойн эргээс 30 метр, 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

#обег, #Сэрэмжлүүлэг, #хоногийн мэдээ, #мөс цөмрөх аюулаас сэргийл,