Арваннэгдүгээр сарын 5-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хэдэн өдрийн дараа Будапешт хотноо Европын холбооны удирдагчдыг хүлээн авахаар бэлтгэж буй Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын бусад удирдагчдаас ялгаатай нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трампыг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Унгарын үндсэрхэг үзэлтэй удирдагч “Хэрэв Трамп буцаж ирвэл бид хэдэн шил оргилуун дарс задлах болно” гэж мягмар гарагт Брюссельд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Орбан мөн Трампыг ерөнхийлөгчөөр сонгогдвол тангараг өргөх хүртлээ хүлээх хүн биш, харин Украин, Оросын хооронд “энх тайвныг тогтоохын тулд” яаралтай арга хэмжээ авах хүн гэж тодорхойлжээ.
Трамп ч мөн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өөрийгөө Украинд “маш хурдан” энх тайвныг тогтоож чадна гэж удаа дараа мэдэгдэж байсан. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй өрсөлдөж буй АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Трампыг Владимир Путиний үзэл санааг дэмждэг хэмээн шүүмжилдэг.
Унгар улс ЕХ-ны зөвлөлийг даргалж эхэлснээс хойш Орбан Украины асуудлаар хэлэлцэхээр Москва, Бээжин болон Трампын Мар-а-Лаго дахь эдлэнд зочилсон билээ.
Тэрээр энэ талаараа “Тулааны талбарт ямар ч шийдэл байхгүй гэдэгт би хувьдаа итгэлтэй байгаа бөгөөд Европын Холбооны баримталж буй стратегийг би буруу гэж боддог... бидний хийж байгаа зүйл бол зүгээр л алдах, алдах, алдах, алдах явдал юм” гэж хэлээд, ЕХ-ны Украинд хандах хандлагыг “тэнэг” гэж тодорхойлов.
Европын холбооны дээд албан тушаалтнууд Украины ирээдүйн талаарх аливаа хэлэлцээр зөвхөн Киевийн оролцоотойгоор явагдана гэсэн байр суурийг баримталдаг.
Орбан ЕХ-ны Украинд үзүүлэх цэргийн болон санхүүгийн тусламжийг гацааснаар ЕХ-ны удирдагчдыг бухимдуулсан. Тэрээр энэ талаар сэтгүүлчийн асуултад хариулахаас татгалзаад, оронд нь Унгарын засгийн газар “хамгийн том хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэдэн арван мянган украинчуудад орогнол олгосон болохыг сануулсан байна.
Эх сурвалж: The Guardian

#АНУ, #Виктор Орбан, #Доналд Трамп, #ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #унгар,