Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп арваннэгдүгээр сарын 5-нд болох сонгуульд ялагдвал АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахиж нэр дэвшихгүй гэдгээ ням гарагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Шерил Аткиссон “Бүрэн арга хэмжээ” нэвтрүүлгийнхээ үеэр 78 настай экс ерөнхийлөгчөөс гурав дахь удаагаа өрсөлдөөд ялж чадахгүй бол дөрвөн жилийн дараа дахин нэр дэвших үү гэж асуухад “Үгүй ээ. Үүнийг сүүлийнх нь гэж бодож байна. Би дахиж өрсөлдөхгүй байх. Тиймээс энэ удаагийнхыг амжилтад хүрнэ гэж найдаж байгаа гэж хариулсан байна.

Трамп АНУ-ын Ардчилсан намаас нэр дэвшиж буй дэд ерөнхийлөгч Камала Харристай өрсөлдөж байгаа бөгөөд санал асуулгаар хоёр нэр дэвшигч шийдвэрлэх мужуудад маш бага саналын зөрүүтэй, хүч тэнцүүхэн өрсөлдөөн болох төлөвтэй байна.

Трамп 2017 онд ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөө 2020 оны сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж байсан. Мөн хоёр жилийн өмнө 2022 оны арваннэгдүгээр сард ирэх сонгуульд өрсөлдөхөө зарлаж байв.

Трамп 2020 онд Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байденд ялагдсаныхаа дараа түүнийг сонгуулийн луйварт буруутгасан бөгөөд сонгуулийн үр дүнг хүчингүй болгох болгохыг оролдсон хэргээр холбооны болон муж улсын шүүхэд эрүүгийн хэрэгт татагдаад байгаа юм. Тэрээр аливаа буруутай үйлдлээ үгүйсгэж, эдгээр хэргийг өөрийнх нь эсрэг улс төрийн явуулга хэмээн тайлбарладаг. Мөн 2024 оны сонгуульд ялагдвал үр дагавар нь ямар байх талаар ширүүн мэдэгдэл хийсээр байгаа билээ.

Атткиссонтой Флорида дахь амралтын газартаа ярилцсан Трамп мөн сонгуульд ялсан тохиолдолд засгийн газрынхаа гишүүдээр хэнийг томилохоо хараахан шийдээгүй байгаагаа хэлжээ.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #Доналд Трамп,