Украины дроны довтолгооны улмаас Оросын Тверь мужийн Торопец хотын оршин суугчдыг хэсэгчлэн нүүлгэн шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус муж дахь зэвсгийн агуулахад газар хөдлөлтийн дайтай дэлбэрэлт болсон талаар Кремлийг дэмжигч блоггерууд мэдээлсэн байна.

Москвагаас баруун тийш 380 км зайд орших нуурын дээгүүр шөнийн тэнгэрт асар том галт бөмбөлөг үүсэж, олон удаагийн дэлбэрэлт болж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ.

НАСА-ийн хиймэл дагуулууд лхагва гарагийн эхээр тус бүс нутгийн 14 хавтгай дөрвөлжин километр талбайгаас эрчимтэй дулааны эх үүсвэр илрүүлж, газар хөдлөлтийн мэдрэгчүүд бага хэмжээний газар хөдлөлт бүртгэсэн байна.

Украинд төрсөн, Оросыг дэмжигч цэргийн блоггер Юрий Подоляка “Дайсан Торопец орчмын зэр зэвсгийн агуулахад цохилт өгчээ. Тэнд шатаж болох бүх зүйл аль хэдийн шатаж, дэлбэрсэн гэж “Telegram”-д бичсэн байна.

Дэлбэрэлтийн голомтод ердийн зэвсгийн томоохон агуулах байрладаг талаар Оросын төрийн хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан ч өдгөө цэрэг дайны үеийн хуульд захирагдаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөөдрийн дэлбэрэлтийн талаар мэдээлээгүй байна.

Тверь мужийн амбан захирагч Игорь Руденя Украины дроны улмаас гал гарсан, гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж байгаа, зарим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдсэн ч хаана гал гарсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

Украины засгийн газраас ямар нэгэн тайлбар хийгээгүй боловч тус улсын аюулгүй байдлын албаны эх сурвалж дроны халдлагаар пуужин, залуурт пуужин, их бууны сум хадгалдаг агуулахыг устгасан гэж “Reuters”-т ярьсан байна. 

Олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгт гарч буй дэлбэрэлтийн хэмжээ 200-240 тонн хүчтэй тэсрэх бөмбөг дэлбэрсэнтэй ижил байгааг Калифорнийн Монтерей дахь Миддбери олон улсын судлалын хүрээлэнгийн Жорж Уильям Херберт хэлэв.

Зарим блоггерууд, интернэт хэрэглэгчид өндөр бэхлэлт бүхий байгууламжид яаж нэг дрон ийм том дэлбэрэлт болоход хүргэсэн талаар эргэлзэж байгаагаа илэрхийлсээр байна.

2018 онд тухайн үеийн Батлан ​​хамгаалахын дэд сайд Дмитрий Булгаков Торопецийн зэвсгийн агуулахыг пуужин, тэр ч байтугай жижиг цөмийн дайралтаас ч хамгаалагдсан гэж тодорхойлж байсан аж.

Эх сурвалж: Reuters

#УКраин, #дроны довтолгоо, #Тверь муж, #Торопец хот, #зэвсгийн агуулах,