Facebook-ийн толгой “Meta” компани далд нөлөөллийн ажиллагаа явуулахын тулд хууран мэхлэх тактик ашигласан гэсэн үндэслэлээр Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэд хэдэн сүлжээнд хориг тавьжээ.

Сайтар нягтлан үзсэний эцэст бид Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээгээ өргөжүүлэхээр боллоо. Россия сегодня, RT болон бусад холбогдох байгууллагууд олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилготой үйл ажиллагааныхаа төлөө манай аппликейшнуудыг дэлхий даяар ашиглах эрхгүй болсон гэж “Meta” мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Хориг ойрын өдрүүдэд хэрэгжиж эхлэх гэнэ. “Meta” нь “Facebook”-ээс гадна Instagram, WhatsApp, Threads-ийг эзэмшдэг.

Вашингтон дахь Оросын элчин сайдын яам, RTбуюу хуучнаар Russia Today телевиз болон Sputnik мэдээллийн агентлагийн толгой Россия сегодня шинэ хоригийн талаар хараахан тайлбар хийгээгүй байна.

Сүүлийн үед Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд барууны орнуудын улс төрд нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгагдаж, ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа. 

“Meta”-ийн сүүлийн алхам нь дэлхийн хамгийн том сошиал медиа компанийн Оросын төрийн хэвлэл мэдээллийн компаниудад хандах хандлага улам хурцдаж байгааг харуулж байна.

Хоёр жилийн өмнө “Meta” Оросын төрийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслийг платформ дээр зар сурталчилгаа явуулахыг хориглох, контентын хүртээмжийг нь хязгаарлах зэрэг хязгаарлагдмал арга хэмжээ авч байв.

Мөн Украины дайн эхэлсний дараа бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэгэн адил ЕХ, Их Британи, Украины хүсэлтээр эдгээр бүс нутагт Оросын төрийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаасан юм.

Энэ сарын эхээр АНУ-ын хууль сахиулах байгууллага мөн Оросын төрийн мэдлийн RT”-г Оросын засгийн газрын далд мессеж бүхий контент бүтээлгэхээр Теннесси мужид бүртгэлтэй компанид 10 сая доллар төлсөн хэрэгт буруутгасан.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өнгөрсөн долоо хоногийн сүүлээр RT телевизийг Оросын тагнуулын байгууллагын гар хөл хэмээн буруутгасан бөгөөд шинэ хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа. 

Эх сурвалж: BBC

#Meta, #RT, #ОРос,