Жексон 5 поп хамтлагийн гишүүн, Майкл Жексоны ах Тито Жексон 70 насандаа таалал төгсжээ.

Тито нь Жеки, Жермен, Марлон болон 2009 онд нас барсан дүү Майкл нартайгаа хамт Жексон 5 нэртэй хамтлагт дуулдаг байв.

Жексоны гэр бүлийн найз, менежер асан Стив Мэннингийн хэлснээр Тито өнөөдөр нас барсан байна.

1990-ээд оны үед 3T нэрээр дуулдаг байсан Тито Жексоны гурван хүү болох Таж, Тарилл, Ти Жей Жексон нар “Instagram” хуудсаараа уг мэдээг баталжээ.

Бид цочирдож, харамсаж, зүрх минь шархалж байна. Манай аав хүн бүрийн төлөө, тэдний сайн сайхны төлөө санаа тавьдаг гайхалтай хүн байсан. Тэр их үгүйлэгдэх болногэж мэдэгдэлд өгүүлсэн байна.

Жексон 5 хамтлаг нь 1964 онд байгуулагдаж байсан бөгөөд Тито хамтлагт арын хоолой хийж, гитар тоглодог байжээ. Тус хамтлаг дэлхий даяар 150 сая гаруй пянз борлуулсан байна. 

1980 онд ах дүүс Холливудын алдрын гудамжинд одтой болж, 1997 онд Рок-н-роллын алдрын танхимд багтсан.

Тито нас барахаасаа хэд хоногийн өмнө ах дүүсийнхээ хамт Германы Мюнхен хотод байрлах Майклын дурсгалын хөшөөнд зочилсон аж. Мөн хамтлагаараа есдүгээр сарын 10-нд Германд тоглолтоо хийсэн байна.

Тито нь есөн хүүхдийн дээрээсээ гурав дахь нь байв. Ах дүү нараас нь 2009 оны зургадугаар сард 50 насандаа нас барсан Майклаас бусад нь бүгд амьд байгаа.

Тэдний эцэг болох Жо Жексон нь 2018 онд 89 насандаа таалал төгссөн.

Эх сурвалж: BBC

#Жексон 5, #Тито Жексон,