Коронавирусийн хүндрэлийг цусны сийвэн ашиглаж 10 хувиар бууруулах судалгаа АМЖИЛТГҮЙ болжээ

АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд шинэ коронавирусийн эрсдэлтэй бүлгийн өвчтөнүүдэд цусны сийвэн хийх нь үр дүнтэй гэдгийг баталж чадаагүй байна. Тус хүрээлэнгийн шинжээчид өндөр эрсдэлтэй амбулаторийн өвчтнүүд гэсэн бүлэгт орсон, коронавирусийн халдвар авсан хүмүүст эмнэлзүйн туршилт явуулжээ.
Судалгаагаар цусны сийвэн хийх нь эрүүл мэндэд хор нөлөөгүй ч өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлж чаддаггүй болох нь тогтоогдсон байна. Питтсбургийн их сургуулийн судлаач Клифтон Калавэй коронавирусээр өвчлөөд эдгээгүй хүмүүсийн цусны сийвэнг ашиглах нь эрсдэлтэй бүлгийн өвчтөнүүдийн өвчний хүндрэлийг 10 хувиар бууруулна гэж тооцолж байсан. Гэтэл энэ тооцоолол хоёр хүрэхгүй хувьтай гарсан байна.
Питтсбургийн их сургуулийн судлаач Клифтон Калавэй “Бид энэ эмчилгээгээр өвчний хүндрэлийг бууруулж, эмч мэргэжилтнүүддээ тус болно гэж найдаж байсан ч тийм зүйл болсонгүй” хэмээв. АНУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын асуудлыг эрхэлсэн газраас өнгөрсөн онд коронавирусын халдвар авсан хүмүүст эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг хийх эмчилгээний шинэ аргыг ашиглах зөвшөөрөл өгсөн юм. Туршилтыг 2020 оны наймдугаар сард эхэлж, 500 гаруй хүн дээр туршжээ.
Эх сурвалж: nhlbi.nih.gov

Хариулах